Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх сургуульд зочиллоо. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон. Энэ үеэр Ерөнхий сайдын анги удирдсан багш Хандармаа дурсамжаасаа хуваалцсан байна. Шавийнхаа талаар “Спорт урлагийн тэгш авьяастай, сэргэлэн хүүхэд байсан. Одоо ч багш, найз нөхөд, хамт олноо баярлуулж явдаг” гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би одоогоос 33 жилийн өмнө сургуулиа төгссөн. Төрөлх сургууль дээрээ ирж жанжин Д.Сүхбаатар 125 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна. Энэ хүний байгуулсан гавьяа, түүхийг бид, ч хойд үе мартах учиргүй” гэсэн юм.
1948 оны 02 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид тогтоол гарган II сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон байна. Нийслэлийн шилдэг, Сүхбаатар дүүргийн тэргүүний энэ сургууль өдгөө 140 багш, ажилчин, 2850 сурагчтай. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын стандарт хангалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, үр дүнг тогтмол үнэлж сайжруулах зорилго тавьжээ.




А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )