Соёл урлагийн их сургуулиас үргэлжлэх Анкарагийн гудамжны засвар тохижилтын зураг, төслийг 2011 онд Хотын даргад гардуулж байсан. Анкара хотын даргын гардуулсан зураг төсөлд, ус бол эд баялаг гэж үздэг туркуудын бэлэгдэл болгож усан оргилуур, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн очиж үздэг дурсгал болох Миланагийн хөшөөнөөс гадна Орхоны хөндий дэх түрэгийн дурсгалын үлдэгдэл болох гэрэлт хөшөө баригдсан. Мөн тус гудамжны гэрэлтүүлгийг Туркийн Анкара хотын гудамжны гэрэлтүүлгийн нэгэн адил хийхээр тусгажээ. Өдгөө долоон жил үргэлжилсэн тохижилтын ажлууд дууссан. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмед Язал, тус улсын Ерөнхий дэргэдэх “ТИКА” Олон улсын байгууллагын Улаанбаатар дахь зохицуулагч Вейсил Чифтжи Анкарагийн гудамжны тохижолтыг үзэж танилцжээ. Анкарагийн гудамжинд шинээр гэрлэн дохио, чимэглэлийн ажил, БНТУ-ын үндэслэн байгуулагч Ата Туркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн өмнөх модон сийлбэрыг үзэж сонирхжээ. Туркийн Анкара хотод Чингэлтэй дүүргийн нэрэмжит цэцэрлэг, дурсгалын самбар байдаг гэнэ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )