Өмнөд хөрш Хятад улс авилгатай дайн зарлаад байгаа билээ. Энэ аян дайн дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн салбарт нэвтрэн орсноор Хятадын өндөр албан тушаалтнууд үнэтэй байр, орд харш, зуслангуудаа хямд үнээр ч хамаагүй зарж борлуулж эхэллээ хэмээн уг салбарын мэргэжилтнүүд мэдээлж байгаа.
Өмнөд хөршид авилгад орооцолдсон том түшмэлүүд цаазын ял сонсох нь элбэг тул амь насаа бодсон нь өлзийтэй. Өнгөрсөн жилийн сүүлчээр Өвөр монголын Коммунист намын дарга Ву Чжичжон авилга, хээл хахууль, улсын хөрөнгө завшсан хэрэгт орооцолдон баривчлагдсан билээ. Түүний нэр дээр Хятадад 33, Канадад нэг үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байлаа. Гуанжоу хотын томоохон албаны хүн Цай Бинь мөн авилгын хэргээр баривчлагдах үед түүний гэр бүлийнхэн 20 байшинтай нь илэрч байв. Мэдээж авилгын хэргээр шалгагдаад нууц хөрөнгө зоорь нь илэрч, хэт баян нь мэдэгдэхээр ял нь улам хүндэрнэ гэсэн үг.
“The Wall Street Journal” сэтгүүлээс Хятадын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газруудад судалгаа явуулахад тансаг орон сууц худалдан авах хүн илт цөөрсөн хэмээн хариулжээ. Баячууд үнэтэй байр, зуслан худалдан авах нь битгий хэл авилга авсан хэрэгт орооцолдохгүйн тулд амьдардаг байр сууцаа зарж буй аж. “Shanghai Centaline Property Consultants” компанийн менежер Чжан Янь “Би урьд нь улиралд 3-4 дээд зэрэглэлийн байр л зардаг байлаа. Одоо бол хоёр долоо хоногт л нэг тансаг байр зардаг болсон. Өндөр албаны дарга нар байшингаа хурдан борлуулахын тулд үнээ 5-10 хувь шууд буулгадаг болсон” гэж ярьж байна. Тэр саяхан Шанхайгийн төвд байдаг орон сууцны байрыг 11 сая юанаар (1,8 сая $) заржээ. Уг нь 12 саяын (1,95 сая $) үнэтэй байр ч эзэн нь хурдан байрнаасаа салж байвал сая юаний гарз ч яамай гэж хэлтлээ айсан байсан гэнэ.
БНХАУ-ын дарга Си Жиньпин засгийн эрхэнд гараад авилгын эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдсэний нэгэн “хэлмэгдэгч” нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл болоод байна. Си Жиньпин төрийн албан хаагчдад үнэтэй ресторанд баяр ёслол тэмдэглэх, тусгай дугаартай тансаг машин унахыг хориглосон. Үүнээс болоод аялал жуулчлал, ресторан цэнгээний газар, авто машин, тансаг хоол, хувцасны зах зээл ч бас хохирол амсаад байна. Дээд зэрэглэлийн орд харш, орон сууц зарагдахаа больж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн орлого 10.5 хувь буурсан, цаашдаа ч буурах хандлагатай байгаа нь Хятадын эдийн засагт аюул болж хувирна гэж эдийн засагчид үзэж байна.
Дээд зэрэглэлийн байр орон сууц худалдан авагчдын 20 хувь нь өндөр албан тушаалын түшмэд байсан бөгөөд тэд одоо юу ч худалдан авахаа больсон байна. Гэсэн ч Хятадын Засгийн газар авилгын эсрэг тэмцлээсээ ухрахгүй нь ойлгомжтой. “Өндөр албаны хүнийг худалдан авах хамгийн гол арга бол түүнд байр бэлэглэх” гэсэн яриа Хятадад байдаг. Хятадын зарим мужид “илүү” орон сууцтай төрийн албан хаагчдыг буцаан өгөхийг уриалсан байна. Гэхдээ хаана, яаж, хэнд буцаан өгөх нь ойлгомжгүй хэвээр үлдэж. Хятадын цэргийн дээд байгуулага болох Цэргийн төв зөвлөлөөс цэргийн албан хаагчдыг жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байхыг шаардаж, өмч хөрөнгөө нуун дарагдуулсан этгээдэд хүнд шийтгэл онооно гэж зарлаад байгаа. Бээжинд үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл явуулж, татварын нэгдсэн системд хамруулахаар төлөвлөж байна. Ингэснээр бага хэмжээний цалинтай мөртлөө олон тооны байр, орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагчдыг илрүүлэн барих боломжтой гэж үзжээ. Америкийн Пенсильван мужийн их сургуулийн эдийн засагчдын хийсэн судалгаагаар Хятадын төрийн албан хаагчид хувийн секторын ажилтнуудаас 14 хувь бага цалин хөлс авдаг байж тэднээс илүү тансаг дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг нь батлагдсан байдаг.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 31 )
Битгий горьдоорой та нар.Манайд Си Жинь Пин байгаа юм уу?
Яг үнэндээ авдаг цалинтай нь харьцуулбал дэндүү тансаг байр,бусад хөрөнгөтэй төрийн албан хаагч манайд дэндүү олон байдаг.Тэрийг шалгах ард түмний төлөөллийн байгууллага байгуулах уу.
Jinhene turiin tumur end bn busuu
Хорвоод нэг л амьдрах бус уу хүртээмжтэй өгөөжтэй хөгжих л юмсан даа
Shorongiin achaalal diilehgyi bhaa hotiin zahirgaa saatal ordon byh dyyreg aimgiin zasag dargiin tseverlegch manaachaas busad ni ochino gej bodojoor
Ih hurliin darga ni alban tushaal hudaldaad ichihgii bhad yaj iim bolohiin. Erunhiilugchiin zasaglal heregtei. Huchtei gants udirdagch l mongoliig avarna. 76 bish.
Маш зөв.Гэр бүлээрээ төрийн байгууллагад ажилладаг мөртлөө үнэтэй байранд амьдарч үнэтэй машин унах нь их авилга авч байгаагийн илрэл
Манайх .яагаад ингэдгуйм бэ. Буруу г зураагаад.татвар багасгаачээ
Муусайн хужаа нарыг дуурайж яадаг юм бэ
Хууль сайн муу,цаг үеэсээ хоцрох юм байдаг.Хамгийн гол нь хэрэгждэг байх ёстой.Төрд гарсан хэдэн хүмүүс ёстой,ёз ёзоор нь идэж байна.Хавтгайрчихсан болохоор шаардлага,хуулыг тоодоггүй.Нэг их чухал царайлсан хулгайч нар.Засгийн газар,ИХ огцроод яах юм.Дараагийн хулгайч л орж ирнэ.2020 онд үндсээр чинь өөрлөнөө.
Japan town д гэртэй нэг муу түшмэлийш иэдэх юм бна.бугуйн цаг нь 3500$ шүү.инээд хүрмээр
Уг нь ингэж ажиллавал манай улс зөв зам дээрээ гарна. Энэ чигээрээ байвал буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж дампуурах эсвэл иргэний дайн зэвсэгт бослого болж их л будилах байхдаа
Welcome Xi Zhin Pin Mongoliin lalaruudiig baasiig ni shahaad ogooch ugaasaa mie ebe ged hujaa nar samraad bhad
Манайд даргаа түр зээлэхгүй юм байхдаа. Энэ авилгач болон офшарчдаас мөнгөө авах юмсан
Manaid bol gadaadad 17n haustai said baij l bn yahuu
Нийслэлийн төлөвлөлтийг газрын нэгэн хурган дарга шинэ 570 унадаг эхнэр нь бас үнэтэй машин унадаг зайсангийн наана аймаар үнэтэй хотхогд амьдардаг тэгээд насаараа төрд ажилладаг ингээд бодохоор манай төрд баян алба хаагчид ажилладаг байгаа биз
Манайд төрд унаж байсан машинаа янзлуулаад хямдхан авчихсан нөхөр их хуралд байж л байна. Ингээд гудайлгаад зогсооход л Хүрэлсүхийн нэр алдаршина. Бас л аймхай нөхөр юм аа. Сайн судал. Хоосон битгий яриад бай.
нийт 152 хүн барьчихвал болно гэж Путин ах хэлсэн гээ биз дээ
МАНАЙД ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДГҮЙ БОЛОХ БАЙХ
хэрэв Монголд бол бүгд баригдаад дуусах юм байна дөө
ӨӨ ӨНӨӨ МУУГ ЧИНЬ ИЛРҮҮЛЭХ НЬ ДЭЭ, АА БИШ ЭЭ ТҮШМЭЛ ГЭСНЭЭС ТУРШУУЛ ГЭЭГҮЙ БАЙНА Ш ДЭЭ, ЗА ЯАМАЙ ДАА
Урд хөрш маш зөв бодлого явуулж байна.Манай улс төрчидийг энэ маягаар шалгавал бүгд шоронд орох юм байна даа.АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэг ч юу ч биш юм байна.
Manaid uuniig heregjuulbel taarna.turiin alband opood bayajijj bgaa huniig nudeeree harj l bna.
Манайх бушуу түргэн ингэж зоригтой хөдлөөсэй. Үнэхээр хүсч яарч байна
Ene manaid heregjuulbel boloh yum bish uu. Jiriin toriin alban haagchiin tsalingaar tansag mashin, haustai bolj gadaadad zugaalaad baij chadah uu.