Хэвлэл мэдэллийн хэрэгслээр нас дээр гарсан нэгэн өвгөнийг Тайландаас барьсан тухай мэдээлэл цацагдсан юм. Тус өвгөн нь Японы гэмт бүлэглэл якуза нарын толгойлогч Шираи Шигехару гэгч аж. Тэрбээр 15 жилийн өмнө хүний аминд хүрсэн бөгөөд хэргээ хүлээлгүй, оргон зугтсан байна. Харин түүнийг ийнхүү 15 жилийн Тайландын хойд хэсэгт нуугдаж байхад нь барьжээ. Өчигдөр түүнийг онгоцонд суулган Тайландаас Япон руу буцаасан байна. Шираи Шигехару баригдах болсон шалтгаан нь түүний өвөрмөц шивээстэй нь холбоотой аж.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )