Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвөөс Улиастай сумын чиглэлд “Приус-20” загварын автомашинтай зорчиж явсан Улаанбаатар хотын харьяат иргэн Б /22 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нар нэгдүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагийн орчим сураггүй болсон байна. Дуудлагыг нэгдүгээр 29-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашинтай, орон нутгийн дөрвөн иргэн, нэг автомашинтай, нийт есөн хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж:
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
seremjluuleg uguud baihad zaluus heneggui baina.Daanch haramsmaar.