онгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн хүндрэл, санхүүгийн бэрхшээлийн улмаас Төрийн албаны үр ашиггүй орон тоог цомхтгох, дарга сайд нарын хэрэглээг танах, гадаад дотоод айлчлалыг багасгах зэрэг арга хэмжээг шат шатандаа авч буй. Гэвч Төрийн зарим сайд нар олон зуун сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөсөнд зэмлэл хүлээж байгааг ч бид анзаарч байна. Ямартай ч Төрийн банкны салбаруудад 70 захирал өндөр цалин хангамжтай ажилладаг байсны 36 захирлыг нь ажлаас нь халсан байна. Тэдний хувьд цалин хангамжтайгаа нийлээд арваад сая төгрөгийг нэг сард зарцуулдаг байсныг эх сурвалж дурдлаа. Тэгэхээр зөвхөн нэг сард л төсвөөс 360 сая төгрөг, нэг жилд 3.6 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ.
Ерөөсөө Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага бол Төрийн банк гэдгийг та бүхэн мэднэ. Өнгөрөгч 2016 онд Төрийн банкны захирлуудыг халж, тэд шүүхээр зарга үүсгэж байсныг ч мартаагүй байх. Энэ банкны ерөнхий захирлын нэг сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг, гүйцэтгэх захирлын сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн нэг сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг болдог. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3-н орлогч захирал бий. Тэдний доор чиглэл бүрээ хариуцсан долоон захирал ажиллана. долоон захирлын доор 15 газар ажиллах бөгөөд бүгд захирлуудтай байсныг ийнхүү цомхтгосон аж.
Үүнээс гадна Төрийн банкны захирал асан “Лексус-570” унадаг бол, бусад захирлууд нь шатахуун зарцуулалт өндөртэй жип машин хөлөглөдөг байсан зэрэг асуудалд цэг хатгасан байна.

Сэтгэгдэл ( 10 )
Odoo ochson baigaa dulguun gd zaluu chin hentii aimgiin zasga dargiin huuhed shde bad yugasch medehgui 89onii zaluu aeaachij tawichaad bolimoor yum
Бөөн бөөн луйварчид Төрийн мэдлийн арилжааны банкаа болиочээ
Адилхан Төрийн байгууллагын ажилтны жилийн цалинг ганцхан сард авдаг гэхээр харьцуулашгүй ойлголт юм даа. Төрийн мөнгийг яаж иддэг, хоноцын сэтгэлээр ханддагын үлгэр жишээг үзүүлж байна
3 захирал байхад л хангалттай шдээ. Баярсайхан гэгч юуч хийдэггүй хувалзыг зайлуулаач ээ.
daniad..50/.tsomhotgoh.heregtei.sh.tee
ter olon hereggui zahirlaar yah yum be. halsan ni zov shuu. demjij bn
ter olon hereggui zahirlaar yah yum be. halsan ni zov shuu. demjij bn
haha ulsiin bank er ni demii yum bna daa
МАШ ЗӨВ ...ямар ч их алдаатай бичсэн юм бэ?