Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1945 оны 2 сард их гурвал буюу Франклин Рузвельт, Уинстон Черчилль болон Иосиф Сталин нар ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод уулзалт хийж байсан юм.
Дайны дараах хамгийн их хохирол амссан Европын хөгжлийн талаар яриа хэлэлцээр голдуу явагдсан боловч үнэндээ Европыг гурав хувааж байсан гэхэд болно.
Уулзалтын дараа ЗХУ-ын нөлөө Зүүн Европод улам хүчтэй нэмэгдсэн бол Баруун Европод АНУ болон Английн нөлөө хүчтэй өрнөж энэ гурван эрхэм дэлхийг өөрсдийнхөөрөө бүтээж загварчилж өөрчилсөн билээ.
Холбоотон болох АНУ, Англи хоёр Нацист Германыг ялсаны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байдаг. И.Сталин германыг ялсны дараа 3 сарын дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой гэхдээ дараах нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн бөгөөд Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн юм.
И.Сталины санал нь:
1. Өмнөд Сахалины арал, Курилын арлуудыг ЗХУ-д өгөх,
2. БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх,
3. Дорнод хятадын төмөр зам ба Порт-Артурын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэх зэрэг юм.
Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )
elbegdorj terguutei erguu lalaruud tusgaar togtnoliin toloo ingej yavsan huniig hochoogni buulgaj hARAAJ ZUHEE BIZDEE hujaa nar ymdaa
1945 оны 2 сард их гурвал буюу Франклин Рузвельт, Уинстон Черчилль болон Иосиф Сталин нар ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод уулзалт хийж байсан юм.ЭНЭ БИЧИЖ БАЙГАА БИЧИГЧ УХААНТАЙ ЮМНЫ БИЧИЖ БАЙГААГ ... 2-Р САР БИШ 6-Р САРД УУЛЗСАН БАЙХ
АН гэгч балиарууд
Дэлхийн 2 дугаар дайн дуусахаас өмнө Сталин Рүүзвэлт Чиөрчил нар уулзсан. Рүүзвэлт нь Германтай хийсэн Зөвлөлтийн Аугаа их Эх орны дайн дуусахаас хэдхэн хоногийн өмнө нас барсан.Чиөрчил нь Дэлхийн 2 дугаар дайн дуусахаас 1 сарын өмнө огцорсон.Ийм учраас гарчигаа Дэлхийн 2 дугаар дайн төгсгөлд гэж залруул.
Сталин мандтугай?! Хөшөөг нь яасан бэ?! Худалдан авч гэрийнхээ үүдэнд тавибал чмар вэ?!