Японы Окинава аралд байрлах АНУ-ын цэргийн баазад нисдэг тэрэгний осол энэ сарын 26-нд гарсан байна. Тус ослын улмаас хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний дунд хүүхэд байсан гэх мэдээл байгаа юм. Тэгвэл тус ослын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн Японы засгийн газрын шадар сайд Фумиаки Мацумото огцорчээ. Шадар сайд Фумиаки Мацумото ослын талаар мэдэгдэл хийхдээ “АНУ-ын баазад болсон осол нь ямар нэгэн аюул учруулах хэмжээнд байгаагүй. Иргэдэд ямар нэгэн байдлаар хохироогүй” хэмээжээ. Түүний хийсэн мэдэгдлийг иргэд ихэд шүүмжилж, АНУ-ын талд мэдэгдэл хийлээ хэмээн үзсэн аж. Улмаар Шадар сайд Фумиаки Мацумото өөрийн буруу мэдэгдэл хийснээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох хүсэлтээ илэрхийлсэн байна.

Б.Янжиндулам
www.zindaa.mn
japantoday.com

Сэтгэгдэл ( 0 )