Хорин настай залуу элэгнийхээ талыг нагац ахдаа бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

Энэ сарын 28-нд Хавдар судлалын үндэсний төвд Монголын 40 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй  баг   амьд донороос элэгний хавдартай, хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Дээрх хагалгааны үеэр БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс мэс заслын эмч, унтуулах эмч, сувилагч, менежер зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй баг зөвлөх байдлаар оролцсон байна. Энэ талаар өнөөдөр “Элэг нэгт Монголчууд” сангийнхан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

Тэд Улаанбаатар хотын 42 настай иргэнд, түүний зээ дүү 20 настай залуугийн эрүүл элэгний талыг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэсэн байна. Донорын хагалгаа таван цаг үргэлжилсэн бол элэг шилжүүлэн суулгуулж буй ахын нь хагалгаа долоон цаг долоон минут үргэлжилжээ. Хагалгааны үед цус алдаагүй учраас дараа нь хүндрэл гарахгүй байх давуу талтай... гэж мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр:

ХСҮТ-ийн Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгасан хүн ХСҮТ-д гурван жилийн турш хавдраа хянуулж байсан. Бид эхний үүссэн хавдрыг бөглөж үхүүлж чадсан ч эргээд энэ оны 11 сараас эхлэн хавдар дахин идэвхжээд өнчин элэг дээр нь 4.5 см хавдар үүссэн. Харин хагалгаа хийхэд элэг нь хатууралтай учраас ердийн хагалгааг даахгүй зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгаагаар энэ хүнийг аврах боломжтой байсан.

 Ингээд ХСҮТ, Самсунг эрүүл мэндийн төвтэй хамтран 12 сараас эхлэн төлөвлөж амжилттай хагалгаа хийлээ. Өвчтөний биеийн байдал тогтвортой, элэг авсан өнөөдрөөс хоол идэж эхэлсэн донор нь ердийн тасагт шилжсэн. Энэхүү цогц мэс ажилбарыг хийхэд эмчийн мэдлэг, ур чадвараас гадна өндөр өртөг бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмжүүд, лабораторийн хүчин чадал гэх мэт өндөр өртөг бүхий маш олон дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байсан. 2016 онд “Элэг нэгт Монголчууд”  сан үүсгэн байгуулагдсан. ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн багаж төхөөрөмжийг нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэнээр худалдан авч ашигласан.

Самсунг эрүүл мэндийн төвийн професор Жу Жэ Вон:

 Самсунг эрүүл мэндийн төв болон амжилттай боллоо. Хагалгаа долоон цагийн турш үргэлжилсэн гэсэн ч ХСҮТ-тэй хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2011 оноос эхэлж долоон жилийн турш сургалт явуулж бэлдэж байсан. Үүний үр дүнд ХСҮТ дэх анхны хагалгаа амжилттай боллоо. Залуу эмч нарын бэлтгэл сайн байсан учраас хагалгааны үеэр хүндрэл гараагүйд баяртай байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кккк(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Сарын дараа жилийн дараа л үр дүн нь гарна даа.Өнөөдөр хоол идэх яах вэ

1  |  0
Орр(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Чинбүрээн чи 1р эмгэлгийн мэргэжил нэгт нөхдөөсөө ичээч.Анх удаа ч гэх шиг

1  |  0
Хх(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Анх удаа ч гэх шиг.43 дах гээч.

1  |  0
Зочин (59.153.112.23) 2025 оны 03 сарын 13

Хотын дарга нагац ахад нь элгээ өгсөн залууг эргэлээ гэх юм.Бас 20 настай залуу нагац ахдаа элгээ өглөө гэх юм ойлгомжгүй юм бичихээ болиоч дээ.Гэхдээ хэн нь хэндээ юугаа өгөх нь хамаагүй ч элэгний донор болсон залууд талархаж байна.

1  |  0
Emch(172.56.42.46) 2025 оны 03 сарын 13

Ur dun ni heden sariin daraa garnaa. Solongos emch nart bayarlalaa.

1  |  0
Zochin(150.129.143.251) 2025 оны 03 сарын 13

Amjilt .mundag .

1  |  0
Татвар төлөгч(103.212.116.16) 2025 оны 03 сарын 13

Хаа сайгүй шоуддагаа больчих хэрэгтэй. УКТЭ дээр элэг шилжүүлэн суулгах орчин тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй болоод олон тооны мэргэжлийн эмч нарын багыг гадаад, дотоодгүй бэлдсээр 10 аад жил болж байна. Энэ бүхэн асар их хөрөнгө оруулалт шаардсан. Зардал мөнгөө хувийн кармаанаасаа гаргачаагүй бол улсаас давхардуулан тэрбумаар хэмжигдэх мөнгө гаргуулж хувийн амбици хөөж болохгүй ээ. Улс төрчид нь ч яасан ханаж цаддаггүй юм, бодвол яамнаасаа дээгүүр гарч лоббидож санхүүжилт өгч өөрийн нэрсээ оруулж сайн хүн болж байгаа да

1  |  0
Х(202.131.233.190) 2025 оны 03 сарын 13

Маш том баяр хүргье. Цаашдаа элэгний өвчнөөр зовж шаналж буй олон мянган хүмүүсийг аюулт өвчнөөс нь гэтэлгэж өгөхийг хүсье. Авралын элч буянтай эмч нартаа маш их баярлалаа.

1  |  0
zochin(124.158.88.13) 2025 оны 03 сарын 13

uneheer mundag ta nartaa amjilt husie .uuntei adil olon hunii amiig avarch ger buld ni bayar huur beleglej yavahiig chin setgeleesee husie

1  |  0
Top