Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгээд эрэмдэг болсон Монгол баатар

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

1986 онд БНМАУ-ын Дорнод аймгийн хилийн орчим гал түймэр гарч, хил дээр манаатай байсан, зургаан цэрэг уг галыг унтраахын төлөө халуун амиа хайрлалгүй тэмцсэн байдаг. Тэр зургаан байлдагчийн нэг нь та бидний харж буй Дамдинжав гуай юм. Тэд тэр их гал түймэрийг хүчин мөхөсдөж байсан ч нэгнээ гэх сэтгэл гай зовлонд гээгүй юм.

Тухайн үед Дамдинжав гуай хөлнөөсөө эхлэн шатаж байсан, найзынхаа амийг аврахын тулд шатаж хайлсан гутлыг нь нүцгэн гараараа ханзлахад гар хуруу улмаар нүүр нь түлэгджээ. Уг гал түймэрт 5 цэрэг алтан амиа алдсан байна. Дамдинжав ба түүний хилчин нөхөд нь эх орныхоо төлөө өргөсөн чин үнэнчээр зүтгэж, эцсээ хүртэл хэлж ирдэггүй, хийсэж ирдэг байгалийн гамшигаас эх орноо эрэлхгээр хамгаалсан.
Энэ явдлаас болж амьд үлдсэн Дамдинжав байлдагч ирээдүйд ямар ч ажил хөдөлмөр хийх боломжгүй болцгоосон юм. Эх орон бус эх орны удирдлагууд эрэлхэг хөвгүүнээ зүгээр л амьдар гээд хөсөр хаяцгаасан байна. Тэр цэргүүдээс мэдэгдэж байгаа ганц хүн болох Дамдинжав гуад өнөөдрийг хүртэл аймаг нь түүнийг группэд ч оруулаагүй гэнэ. Улс түүнд ямар ч тэтгэмж өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.116) 2025 оны 03 сарын 13

Эдгээр нөхөд өөрсдөө түймэр тавиагүй юм бол тангарагтаа үнэнчээр зүтгэснийг нь үнэлэх хэрэгтэй болов уу

1  |  0
Top