”Монгол хулгайч”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

Хүний юмыг зөвшөөрөлгүй нууцаар авахыг хулгай гэж нэрлэдэг. Урьтал болгон үүнийг өгүүлдгийн учир ийм үйлдлийг хийгсэд Монголоор дүүрсэн болохоор тэр. Бүр "Монгол хулгайч" гэсэн нэр томъёо хүртэл гарчихаж. Өчигдөрхөн гэхэд БНСУ-д нэгэн хулгайн гэмт хэрэг илэрсний эзэн холбогдогч нь Монгол хүн байсныг эх сурвалж өгүүлэв. Энэ хэргийн хэлмэрчээр ажилласан орчуулагчийн өгүүлснийг хүргэе.

Бодит баримт!!!

...Буудалд ажилладаг нэг Монгол эмэгтэй буудалд байрладаг үйлчлүүлэгчийхээ нөөтбүүкийг хулгайлсан хэрэг байсан байна. .Өрөөндөө орхисон нөөтбүүк нь байхгүй, олдохгүй долоо хоноод арга бараад цагдаад бүртгүүлсэн байв. Буудалд байн байн цагдаа нар ирээд асууж байцаагаад шалгаад байхаар буудлын эзэнд ч гэсэн ямар л олиг байв гэж. Гэтэл урьд шөнө нь бас нэг эмэгтэй алтан ээмгээ орхиод явчихсан байна, очиж авна байлгаж байгаарай гэж...Бас л байдаггүй. Аргаа барсан буудлын эзэн ер нь сэжигтэй санагдаад байхаар нь цэвэрлэгээ хийдэг, Монголоос ирээд тус буудалд ажиллаад найм хонож буй хүүхний өрөөнд орж үзэв...

Гэтэл...
7 хоногийн турш хямраасан нөөтбүүк тэнд хэвтэж байх нь тэр!

- Чи яагаад энийг авсан юм бэ?
- Хэн мэддийн шалан дээр л хэвтэж байсийшд.

- Юу яриад байгаан бэ? Чи хулгайлсан байнашдээ.
- Хэн мэддийн орхиод явсан байхаар нь хаясан л гэж бодсийшд

- Юу яриад байгаан бэ? Хүн нь орж гараад байж л байгаашдээ.
- Шалан дээр л байсийшд. (Ажлаа шалан дээр сууж хийдэг Солонгосууд олон байдаг)

- Эзэндээ тэгвэл, хүн ийм юмаа хаясан гэж хэлэхгүй яасан юм бэ!
- Хэн мэддийн хэрэггүй л гэж бодсийшд.

- Тэр алтан ээмэг хаана байна?
- Мэдэхгүй,мэдэхгүй, байхгүй, байхгүй, би аваагүй гэж орилов. (Би дотроо энэ новш туучихаж гэж бодов)

Камерын бичлэг шалгахад мань хүн хогийн ууттай юм тэр өрөөнөөс авч гарч байв. Асуухнээ тэр хогийн уутанд нөөтбүүкийг хийгээд авч гарсан байлаа.

Би үүнтэй төстэй дэлгүүрийн гадаа хураалттай пиво, орцны гадаа орхисон дугуй, ууттай зүйл зэргийг "Хэн мэддийн нүдний өмнө байж л байсийшд, зүгээр орхицон байсийшд, би хулгайлаагүй, зүгээр авсан юм" гэх зэрэг олон орчуулгыг хийж байсан.

Туршлагатай цагдаа нарын яриаг сонсоход иймэрхүү тайлбарыг Хойд Солонгосын дүрвэгч нараас, Оросын бага ястнуудаас, мөн Монголчуудаас илүү их олж сонсдог юм гэнэ. Мөхөс би ойлгохдоо энэ нь тэгвэл, социалист маягийн хулгайны үлдэгдэл манай улсаас арай салаагүй байгаа юм уу даа гэж ухав.

Хүний юмыг авчихаад өөрийгөө хулгайч гэж ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй, харин ч зүгээр яах гэж ил задгай орхисон юм, би хулгайлаагүй, зүгээр авсан, би буруугүй гэх хандлага олонхи хүний сэтгэлгээнд хадгалагдсаар байгаа учир, юмыг яаж мэдэхэв, ойр дотны чинь хэн нэгэн хүн Солонгос ч юмуу Япон ч юм уу өндөр хөгжилтэй орон руу явах гэж байгаа бол хүний зүгээр орхисон юмыг л авч болдоггүй юм шүү гэдгийг хэлж сануулж байгаарай... гэсэн байв.

Орчуулагчийн бичсэн дээрх үйл явдал "Монгол хулгайч"-дын үнэн төрхийг илчлэх мэт. Өөрийн хийсэн буруу зүйлийг өрөөл рүү чихэж улайрдаг "Монгол хүн"-ий нийтлэг дутагдлын өнгөт илрэл энэ буюу. Хүний юмыг хулгайлчихаад гэмших нь бүү хэл харин ч өөдөөс нь өрвөлзөх өчүүхэн зантай монголчуудын нэгэн жишээ бол энэ. Яг үнэндээ илэрсэн нь л энэ болохоос биш бусдын юмыг тууж орхидог монголчууд Монголдоо төдийгүй, гадаадаар хүртэл дүүрчихээд байна.

Тоон баримт!!!

Өнөөдөр Монгол Улсад гарч байгаа гэмт хэргийн дийлэнхи хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр жилд дунджаар 27 мянга орчим гэмт хэрэг үйлдэгддэгээс 35-40 хувийг хулгайн гэмт хэрэг дангаараа эзэлдэг аж. Сүүлийн жилүүдэд энэ тоо улам өсч байгаа гэнэ. Цаашид ч өсөх хандлагатай байгааг албаны хүн учирласан юм. Дээрх тоо бол Монголоор дүүрэн хулгайчууд байгаагийн нотолгоо юм. Жилээс жилд өсөн нэмэгдэх хулгайч нар эх орноосоо халиад, хилийн чинадад хүртэл хүний юмыг хумсалж байгаа нь үнэхээр гутамшигтай. Энэ бүхэн Монголын нэр хүнд, Монгол хүний үнэлэмжийг шавартай хутгасаар. 

Хуулийн баримт!!!

Хулгайн гэмт хэргийг бууруулах, хулгайчдын тоог цөөрүүлэх ганц гарц бол хатуу чанга хууль. Манай урд хөршийнхөн хулгайч авлигач нартайгаа хатуу гараар тэмцдэг талаар бид олонтаа л сонссон  Хулгайчдыг хулгай хийх бүрт хурууг нь тайрдаг хууль байдаг тухай ч сонсоогүй хүн цөөхөн биз. Тийм л чанга хууль Монголд хэрэгтэй байна.

Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж үнэхээр сул. Та бод доо.   Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хулгайн гэмт хэргийн тоо эрс өссөн байх юм. Шалтгаан нь хулгайлах гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгийн босго тавьсан байна. Тухайн хулгайч 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

 Тус хуулийн 8.6 зүйлд “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна" гэж заасан байна. Тэгэхээр хулгайч нар 300 мянгаас доош эд зүйл хулгайлаад 7-30 хоног баривчлагдаад өнгөрнө. Энэ нь гэмт хэрэг бус зөрчлийн дайтай шийтгэж байгаа юм. Гудамжид нус, цэрээ хаях нь зөрчил, олон нийтийн газар тамхи татах нь зөрчил гэж үздэг. Тэгвэл 300 мянган төгрөг дотор хулгай хийх нь энгийн зөрчил мэт хуульд зааж өгснөөр хулгайчдыг улам л өөгшүүлэх.

Уг нь хулгай л бол хулгай биз дээ. Хүний юмыг нууцаар авч байгаа бол тэр хулгай. Гэвч манай улсын хууль тогтоогчид энэ зарчмыг үл ойлгох. Арга ч үгүй биз дээ, хууль тогтоогчид өөрсдөө хүртэл төрөөс томоохон хулгай хийчихээд түүнийгээ далдлах хууль санаачлаад сууж байдаг хүнд гарууд шүү дээ.

Тийм хүмүүсээс л /хууль тогтоогч/ ийм утгагүй хууль боловсруулагдаж байгаа юм. Мөрдөж байгаа хууль нь өөрөө хулгайн гэмт хэргийг өсгөх гол эх үүсвэр болж байна. Энэ бүхний эцэст Монголоор дүүрэн хулгайчид "төрж", ямар сайндаа "Монгол хулгайч" гэсэн нэр томъёо хүртэл үүсэх вий дээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(94.234.32.159) 2025 оны 03 сарын 13

Jishee ni: sweden ulsad bol hulgai heregtei hun ajild avdaggui! Gadaadiin bolon uuriin irgedee ch adil . Haana ch ajild avdaggui! Ene huulitAi bolgo! Deer ni 10 jiliin surguulid erh zui, yos zuin hicheel zaaval oruulj! Hulgain hereg, tanhain hereg, ger buliin huchirhiileliin tuhai huuliin medleg olgdog bolgoy! Huuchin tiim bsan daa

1  |  0
Zochin(94.234.32.159) 2025 оны 03 сарын 13

Jishee ni: sweden ulsad bol hulgai heregtei hun ajild avdaggui! Gadaadiin bolon uuriin irgedee ch adil . Haana ch ajild avdaggui! Ene huulitAi bolgo! Deer ni 10 jiliin surguulid erh zui, yos zuin hicheel zaaval oruulj! Hulgain hereg, tanhain hereg, ger buliin huchirhiileliin tuhai huuliin medleg olgdog bolgoy! Huuchin tiim bsan daa

1  |  0
lolo(103.212.118.221) 2025 оны 03 сарын 13

HULGAICH YAH VE DEEREMCHIDIIG TEG

1  |  0
Huul es(213.162.73.50) 2025 оны 03 сарын 13

Arhag hulgaich zartai luivarchin hulhi pizdu zahiagiin lbegdorjid mongol ulsiin hodolmooriin baatar zol olgoh heregtei ham orooson Gutal haltmain battulga ih udahgui zarlig gargana ih udahgui

1  |  0
Pysanii mongol(66.181.185.158) 2025 оны 03 сарын 13

Colongoct xvchingiin xeregeer mongolchyyd 3-r bairand jagcaj baigaa .. gadnii ylcyydaac

1  |  0
An man Nii hulgaich (213.162.73.50) 2025 оны 03 сарын 13

Manai enherii hairt an man namuudiig hulgai hudal hiihiig ulgerlen manlailj baigaad bid bayartai baina saaral baishingaar duuren hulgaich bahadmaar saihan hulgai mandtugai arhag hulgaich hulhi elbegdorj erliiz hulgaich bayar bayarzogt saihanbileg baabar gonchigdorj m enhbold sv batbold zereg manai ulsiin shildeg hulgaich nar mandtugai uraaaa

1  |  0
Hulgai hii(213.162.73.50) 2025 оны 03 сарын 13

Saarland baishingaar duuren hulgaich nar ulgerlen manlailj baigaa Ni bagadmaar ura aa uragshaa husaj Bai zov Haus hus

1  |  0
Ard(77.182.82.253) 2025 оны 03 сарын 13

Hulgai hiisen hvn uruunduu notebook blgaad bj bh uu sonin l vm

1  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.27.18) 2025 оны 03 сарын 13

БИД ЧИНГИСИЙН ҮР САД.АЛНА ДЭЭРЭМДЭНЭ ХУЛГАЙЛНА ЯЛНА.

1  |  0
Иргэн(66.181.160.113) 2025 оны 03 сарын 13

Хэдэн зуун дамжин хулгайч гэж ярих вэ?Баригдсаныг шууд устгаж , хулгайч гэдэг үгийг Монгол үгийн сангаас хасъя.

1  |  0
Gishuunee(172.56.42.46) 2025 оны 03 сарын 13

Hamag huruugaa tairuulsan ih hurliin dargatai baih uimuu. Alhaa yaj barij tsohihiin tegeed. Huurhiig uruvdchihluu.

1  |  0
https://m.facebook.c(202.21.103.50) 2025 оны 03 сарын 13

Хулгайчид монгол улсын нэр төрийг гадаад дотоодгүй гутааж байна. Хүн өчнөөн үнэ цэнэтэй эд зүйлсээ хулгайд алдаж байна. Хуулиа эргэж хараад шиитгэлийг нь хатуу болгооч. Эцсийн дүндээ энэ бол хүмүүсийн оюуны хоосрол, ёс суртахууны доройтол юм. Дээрээ суудлаа олохгүй байхад залуусын боловсрол хүмүүжил энэ тэрийг яриад ч хэрэггүй.

1  |  0
зочин(202.9.41.173) 2025 оны 03 сарын 13

төрийнхэн бүгд л групэд орох байх даа

1  |  0
Zat(202.21.106.110) 2025 оны 03 сарын 13

Хуруугуй еронхийлогчтэй болох юмуу

1  |  0
Zochin(66.181.183.71) 2025 оны 03 сарын 13

Tiim shu turd ochood hulgai hij bga hvmvvs bnaa niitiin hurungiig hulgailan gdg gutamshig suudlaa ashiglaj uurtuu dabuu baidal olj bval bas ichgvvr sonjuurgui hulgai mgl chuud hulgai gh gemt vildliig hiij bhda ichihee bj de

1  |  0
ХУДАЛЧ(202.179.26.135) 2025 оны 03 сарын 13

ЗҮГЭЭР Ч НЭГ ДЭЛХИЙН ГОЛ ШАШНУУДАД ХУДЛАА ЯРИХ ХУЛГАЙ ХИЙХИЙГ 10 ХАР НҮГЭЛД ОРУУЛДАГГҮЙ.АЖИЛ ХИЙЖ ӨӨРИЙГӨӨ ЗОВООЖ БОЛОХГҮЙ ЛАМ НАР НЬ ГЭХЭД ХУДЛАА ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙН ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ТӨВД ШАШИНТАЙ МОНГОЛЧУУД ӨӨРИЙГ ОЙЛГОЖ БАЙНА.ГЭХДЭЭ ХУДЛАА ЯРИХ ХУЛГАЙ ХИЙХ НЬ ХЭНИЙГ Ч БИЕ БИЕНДЭЭ ИТГЭДЭГГҮЙ БОЛГОЖ ҮНДЭСТНИЙГ,НИЙГМИЙГ УСТГАДАГ.БҮГД ХУДАЛ ЯРИДАГ БОЛХООР МОНГОЛЧУУД ХУДАЛЧ УЛС ТӨРЧДИЙН ХЯМДХАН ШОУНД ХУДАЛДАГДАН ДАХИН ДАХИН СОНГОЦГООДОГ! ХУДАЛ ЯРИХ ХУЛГАЙ ХИЙХ ХҮНД БАЙДАГ Л ЗҮЙЛ ЮМ ЧИНЬ! ОЛИГТОЙ ӨӨР ҮНДЭСТЭНД ИЙМ БОЛОМЖ ХАРИН БАЙХГҮЙ.НЭГ АНГЛИ ХҮН АЖИЛЛАХ ГАЗАР 10 МОНГОЛ АЖИЛЛАДАГ.ХУЛГАЙЧ БИЙ.

1  |  0
Top