Цагдаагийн байгууллагаас энэ сарын 19-28-нд явуулсан шалгалтаар автомат тоглоом нэрийн дор нийслэлд хууль бус үйл ажиллагаа явуулж буй 14 газрыг илрүүлж, 117 тоглоомыг хураасан аж. Монгол Улсад мөрийтэй тоглох, бооцоот, автомат тоглоом тоглох, ийм төрлийн үйл ажиллагаа явуулах байраар хангах нь хуулиар хориотой.
Түүнчлэн бооцоот тоглоомыг даган хууль бус бусад хэргүүд гарч байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Дээрх газраас үйлчлүүлж байгаа иргэд хууль, эрхзүйн мэдлэг дутмагаас мөн мөнгө хожих шуналаас болж өөрийн мөнгө, бие махбодоороо хохирч байна.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
biye unelelt