Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өгч буй тайлан мэдээгээр 2017 онд захиргааны хэрэг 7.2 хувиар өсчээ. Үүнээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нийт хэргийн 36.5 хувийг төрийн албаны маргаан эзэлж байна. Энэ нь өмнөх онуудаас 58.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү өсөх болсон шалтгааныг Сонгууль болсонтой холбоотойгоор ажлын байрны халаа сэлгээний асуудал нөлөөлсөн гэж үзэж байна.
Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 58.2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 34.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 21.1 хувиар тус тус өсчээ.
Харин сонгуулийн маргаан 77.2 хувиар, татварын маргаан 39.4 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 30.7 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12.5 хувиар, газрын маргаан 11.2 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 3.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.



Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )