Энэ олон үзэсгэлэн худалдааны алинд нь очих вэ та минь ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 29

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулан шил шилээ харж, бөөр бөөрөө нийлүүлсэн үзэсгэлэн худалдаа нийслэлд олон дэлгэгдлээ. “Эрх чөлөөний талбай”, “Скай” худалдааны төв, “Мишээл экспо” гээд дурдаад барахгүй олон газарт Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа үүд хаалгаа нээжээ. Ёстой л энэ олон үзэсгэлэн худалдааны алинд нь очих вэ та минь ээ хэмээн иргэд олон төөрч будилахдаа тулаад буй.

Жилдээ ганц болдог энэхүү баярт монголчууд бид аль өнгөтэй өөдтэйгөө тэмтрэн хөл алддаг учраас нийт үзэсгэлэн худалдаа хөл ихтэй байгааг иргэд өгүүлж байна. Харин хотын түгжирлээс ангид, машин тэрэгний зогсоолтой нэгэн сэлүүхэн, өргөн сонголттой үзэсгэлэн худалдаа бол Яармагийн дэнжид байх “Буянт-Ухаа” цогцолбор”-т ирэх хоёрдугаар сарын 1-ээс үүд хаалгаа нээхээр зэхжээ.  

Дотор, гадаа талбайтай энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцоход 1000 автомашины зогсоол хүлээж байна гэхээр иргэд олон нийтэд ч санаа амар байх боломж бүрдсэн гэж болно. Үүнээс гадна нийт худалдаа эрхлэгч та бүхэнд зориулсан хөргүүртэй агуулах, камер хяналтын систем бүхий дулаан тохилог орчинд 300 хүртэл үзэсгэлэнгийн талбайг засан тохижуулсан юм байна.

Иргэд олон нийт энэ олон үзэсгэлэн худалдаанаас алийг нь сонгон очиж үйлчлүүлэхээ төлөвлөж амжаагүй байж магадгүй учраас ийнхүү танилцуулж байна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тийм(162.105.113.6) 2025 оны 03 сарын 13

Олон бол олон гээд, цөөн бол цөөн гээд, энэ мэт тэнэг сэтгүүлчдийн ааш аяг нь олдохгүй, аль ойртоо очихыгоо Толбо гуайгаар заалгахгүй шүү дээ...

1  |  0
ии(150.129.142.10) 2025 оны 03 сарын 13

эргуу минь аль нэгэнд нь л очил доо

1  |  0
Top