Улсын хэмжээнд нэг ч гэмт хэрэг гараагүй таван сум байна

2018 оны 01 сарын 29

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцож Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм.

Анхан шатны шүүх 2017 онд эрүүгийн 8839 хэрэг, иргэний 45233 хэрэг, захиргааны 1908 хэрэг, нийт 55980 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Мөн 1204 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2765 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 53.4 хувиар, захиргааны хэрэг 7.2 хувиар тус тус өсч, иргэний хэрэг 2 хувиар буурсан байна.

Энэ үеэр өнгөрсөн 2017 онд улсын хэмжээнд дараах таван суманд нэг ч гэмт хэрэг гараагүй онцоллоо.

Баян-Өлгий аймаг – Алтанцөгц

Дундговь аймаг – Өндөршил

Завхан аймаг - Ургамал, Тэлмэн, Нөмрөг

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөвшүү(202.9.42.2) 2025 оны 03 сарын 13

Завханы тэлмэнд өч төчнөөн хулгайн хэрэг гараад бсн 17 онд. Баригдаагүй болохоор бүртгүүлдэггүй юмуу. Ер нь говийн 3 аймаг, сүхбаатар нтрт хэрэг бага шүү. Тэд тал нутаг шигээ тэнэгэр сайхан сэтгэлтэй. Бусад аймгийнхан хурц хурц уул хад шигээ түргэн хурц ааштай ширүүн танхай бдг. Тэгэхээр ямар газар нутагт амьдарч бга нь хүний ааш занд хүртэл их нөлөөлдөг бх нь

1  |  0
zochin(98.226.83.151) 2025 оны 03 сарын 13

ene tavan sumiin irgeded az jargal sain saihniig husen eruue.

1  |  0
Tseveen(103.229.122.248) 2025 оны 03 сарын 13

Zavhand gemt hereg haritsangui baga gardag gesen unen yum bainaa. Yalanguya hulgain gemt hereg hamgiin baga gardag gej mordon baitsaagch naiz maani yariad baidag.

1  |  0
aaa(59.153.112.201) 2025 оны 03 сарын 13

sumiin irgeded bayar hurgeye

1  |  0
Top