Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш бид олон удаагийн өмч хувьчлалын ажил явуулсанд алдаа ч бий, оноо ч бий. Тухайн цагт “Бүхнийг иргэн танд”, “Өмчийг иргэнд” хэмээсэн лоозонгийн ар талд бизнес улстөрийн бүлэглэл аль өнгөтэй өөдтэй үйлдвэр объектийг өөрийн болгож чадсан гашуун түүхтэй улс. Өмч хувьчлалыг буруутгаад байгаа юм биш. Гагцхүү улсын өмчлөлд зарим зүйл байх ёстойг л өнгөрөгч хугацааны туршлага хэлсээр иржээ. Өнөөдөр Төрийн өмчлөлд маш цөөн зүйл үлдсэн. Харин үлдсэн зарим нь маргаантай төдийгүй ахиад л бусдын гарт очих гэж байгааг эх сурвалж хэллээ. Мал, амьтны урьдчилан сэргийлэх эм, тарилга, бэлдмэл үйлдвэрлэдэг төрийн өмчит биотехнологийн үйлдвэр ид ачааллын үедээ сул зогсоход хүрснийг мэргэжилтнүүд онцолж буй. Гэхдээ энэ нь тоног төхөөрөмж, эдийн засаг, санхүүгийн асуудалтай холбоогүй. Дарга удирдлагууд нь өөрчлөгдсөнөөс болсон гэдгийг ч эх сурвалж хэллээ.
Учир нь “Био комбинат” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар Б.Баттогтох гэгч нөхөр нэгдүгээр сарын 23-нд томилогдон ирсэн байна. Өмнө нь тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь тогтоогдож халагдсан хүн шүүхийн шийдвэрээр эргээд ирж байгаад “Биокомбинат”-ын ажилчид эсэргүүцээд эхэлжээ. Тиймээс Б.Баттогтох захиралтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж суулт, ажил хаялт зарлахаар болжээ.
Энэ тухайд ойрын эх сурвалжийн мэдээллийг хүргэвэл, 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан “Биокомбинат” үйлдвэрт очиж захирал Б.Онолбаатарыг чөлөөлөн Б.Баттогтоход тамгыг нь хүлээлгэн өгсөн байна. Б.Баттогтох захирал ажлаа авсныхаа маргааш үйлдвэрийн ерөнхий нягтлан, эдийн засагч хоёрыг тодорхой үндэслэлгүйгээр халжээ. Мөн Үйлдвэрлэл, технологийн албаны даргад сахилгын арга хэмжээ авсан аж. Түүнчлэн “Биокомбинат” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гэрээг цуцалж хүчингүй болгосон байна. Тиймээс “Биокомбинат”-ын ҮЭХ-ныхон нэгдүгээр сарын 24-нд Б.Баттогтох захиралд мэдэгдэл хүргүүлж, ажилчдын Түр хороо байгуулан ажил хаялт, суулт зарлан тэмцэх болсноо мэдэгдээд байна. Энэ талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд,Монгол Улсын Ерөнхий сайд, ХХААХҮ-ийн сайд, ТӨБЗГ-ын дарга нарт албан бичгээр хүргүүлээд байгаа юм байна. Тэд Б.Баттогтох захирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа тодорхой баримтуудаар гаргаж тавьжээ.
Нэгдүгээрт, Б.Баттогтох нь 2011-2013 онуудад “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллах хугацаандаа улсын онц чухал стратегийн ач холбогдолтой үйлдвэрийг удирдлага, зохион байгуулалт болон санхүүгийн хувьд бүрэн дампууралд хүргэсэн болох нь хуучнаар Төрийн өмчийн хороо, Үйлдвэр,хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалт, мөн санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн “Алтан жолоо” аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилтэй атал “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар томилогдсон. Учир нь тэрээр 1998-2010 оны хооронд 12 жил “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд уг компани нь “Биокомбинат” ТӨААТҮГ-тай яг адил, ижил төрлийн үйл ажиллагаа буюу мал амьтны урьдчилан сэргийлэх бэлдмэл үйлдвэрлэдэг хувийн компани аж.
Гуравдугаарт, 2010 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайдад хандан “Бүгд найрамдах Унгар улсаас “Биокомбинат” ТӨААТҮГ-т хэрэгжих 25 сая ам.долларын зээлээс манай хувийн үйлдвэрт 3-4 сая ам.долларыг нь олгож өгнө үү” гэсэн утга бүхий албан бичгийг явуулж байсан байна. Энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл. Энэ үед “Цагаан залаа агвет” ХХК нь улсад 2.5 тэрбум төгрөгний татвар төлөөгүй болох нь Татварын газрын шалгалтаар тогтоогдсон, мөн уг компанийн захирлаар 12 жил ажилласан Б.Баттогтох нь “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллах сонгон шалгаруулалтанд оролцохдоо өр төлбөргүй байх ёстой гэсэн шалгуурыг хангаж чадаагүй, 700 гаруй сая төгрөгний өр төлбөртэй байсан болохыг хууль хяналтын байгууллагуудалбан ёсоор тогтоосон.
Гуравдугаарт, Б.Баттогтох захирал үйлдвэрийнхээ ажилтан, албан хаагчдыг хууль бусаар хомроглон халснаас болж, “Биокомбинат” ТӨААТҮГ-т 169 сая гаруй төгрөгний онц их хэмжээний хохирол учирсан гэдгийг гурван шатны шүүхээс тогтоожээ. ийн байгууллагууд албан ёсоор тогтоосон.Гэвч хуучнаар Төрийн өмчийн хорооны удирдлага, холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болон түүнтэй байгуулсан контрактын гэрээнд буруу тушаал, шийдвэрээс болж байгууллагад учирсан хохирлыг хэрхэн арилгахыг заагаагүй учраас Улсын Дээд шүүх Б.Баттогтохын төлөх ёстой 169 гаруй сая төгрөгийг багасгасан дүнгээр хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй үйл явдал бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь улсын үйлдвэрийн газарт учирсан 169 сая төгрөгний хохирлыг зайлшгүй буруутай этгээд болох Б.Баттогтохоор нөхөн төлүүлэх ёстой гэж “Биокомбинат”-ын ҮЭХ-ныхон үзэж байгаа ажээ.
Дөрөвдүгээрт, “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар 2011-2013 онуудад ажиллаж байсан Б.Баттогтох тухайн үед хуурамч буюу зөвшөөрөлгүй, хууль бус данс нууцаар нээж, уг хуурамч дансаараа 400 гаруй сая төгрөгний гүйлгээ хийсэн болохыг тухайн үед хуучин нэрээр Хүнс,хөдөө аж ахуйн яамнаас томилсон ажлын хэсэг олж тогтоосон байна. Тиймээс Б.Баттогтохын энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд, уг асуудлыг шалгуулахаар харьяаллын дагуу АТГ-д гомдол гарган шалгуулж байна.
Тавдугаарт, Стандартын шаардлага хангахгүй вакцин үйлдвэрлүүлчихээд устгах ёстой байтал улсын нэрийн өмнөөс хөндлөнгийн хяналт шалгалт хийдэг лабораторийн Баталгаажуулалтын албаны даргыг нь “Биокомбинат” ТӨААТҮГ-аас давхар цалинжуулж уг вакцинаа “хэрэглэж болно” гэдэг дүгнэлт гаргуулан борлуулжээ. Түүний үйлдлийг мэргэжлийн хяналт, стандартын буюу итгэмжлэлийн байгууллага, хууль сахиулах субьектүүд нь ч авч хэлэлцдэггүй аж.
Яг энэ цаг үед мал, амьтны халдварт өвчлөл их байна, зуд турхан дамжсан өвчлөл элбэг байхад хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын ажлыг гацааж байгаа нөхөртөө анхаарал хандуулах цаг аль хэдийнээ болжээ. Мал, амьтны урьдчилан сэргийлэх эм, тарилга, бэлдмэл үйлдвэрлэдэг төрийн өмчит биотехнологийн газрын хамгийн гол хийх ёстой ажил бол энэ шүү дээ.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
Энэ үйлдвэрийг шинэ шатанд гаргах сэтгэл, удирдах арга барил, мэдлэг чадвар Баттогтох гэгчид даан ч дутна доо. Улс эх орны хөгжил дэвшил, үйлдвэрийн ирээдүйд ингэж гай болохоо болчиочэээ Баттогтохоо!!!!
Энэ үйлдвэрийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударга хүнээр нь удирдуулах хэрэгтэй. Наад Баттотгтох гэх нөхөр чинь тохирохооргүй л харагдаж байна даа!
Үндэсний үйлдвэрээ анхаарах цаг болсон. Бид энэ үйлдвэрээ үл бүтэх этгээдүүдээс хамгаалах хэрэгтэй. Манай мал аж ахуйн салбарын хамгийн чухал түлхүүр байгууллага шүү Биокомбинат. Баттогтох та, хувийн үйлдвэрээ хөгжүүлээд амьдарч болно. Биог маань орхи.
Biogiin ajilchid hen ni yu hiij yaaj uil ajlaa saijruulsniig zahiin uilchlegch ni heleed ugnu. Harin ene Battogtohoos aigaad duugarch chadahgui bna. Tur zasag anhaaraldaa avaachee ..... Hurelsuh saidaa, bid tand itgej bna ....
Naad Battogtokh chini amtand ni orchood, erguuldeed bgaa nowsh shde, odoo ter 25 say dollariin uner bur ih tataj bgaa biz, Tur tumur nuuree haruulaachee, mergejliin huniig ni tawiach. Mal gedeg bol undesnii auylgui baidaltai holbootoi asuudal. Eruul makh idmeer bnashde nowshoo
Төр зоригтой хөдлөөд хэн нь буруу гэдгийг тогтоох хэрэгтэй.Эс тэгвэл энэ хэрүүл их урхагтай.Халз ярилцлага зохиож,аль аль нь буруугүй бол нэр төрөө цэвэрлэ
Onolbaatar uuruu yaj irsen yag l tegj l yavlaa shte . Jamiin yum jamaaraa . Hund munguu guud ug zaaj ( heden hunii tarh erguulj esreg bag burduuled ) ugch zunduu l bichuuleed bsan odoo ch bas l ajlaa ugchuud araas n Matriin nulims unagaad l bichuuled bdag. Zzaluu hun baij Onolbaat odoo bolison n deer. Tiim l surhii medelg bolovsroltoi yum bol uuruu uunees deegur saihan ajil olood l yavn shu dee. Ali chahdahgui bolood ingeed zuuraldaad bna uu... amerikt aduuni baas l tseverlej bsan gee biz deeeee
Баттогтох авгайг монголын төр хүч хүрэхгүй юм байна л даа. Өөр салбарын мэргэжлийн биш хүн. Шунахай шуналтай сэтгэлийг нь зогсоож чадахгүй юм байна л даа. Батзориг сайдаа энэ явдлыг таслан зогсоогооч Хүрэлсүх сайд яадаг юм бол доо.
25 сая долларын үнэр гараад...