Шатахуун, түлшинд ногдуулсан Онгцой албан татвараас үүдэлтэй, үнийн нэмэгдэл шатахуун импортлогчдын шантаажнаас үүдсэн хомсдол нь Нефть нэрэх үйлдвэрийн асуудлыг нэлээд ташуурдаж өгөв. Үүнээс гадна шатахуун тойрсон элдэв нууц зүйлсийг бидэнд мэдэгдсэн өдрүүд ард үлдлээ. Шатахуун импортлогч, шатахуун тойрсон энэ олон мэдээлэл дундаас хамгийн сонирхол татсан зүйл гэвэл манай улс жилдээ 1.5 сая тонн орчим шатахуун түлш импортоор авдаг байна. Харин үүний долоохон хувь нь стандарт хангадаг тухай мэргэжлийн багийнхан бидэнд мэдээлсэн явдал юм.
АИ 95, АИ 92, АИ 80 гээд өөр үнэтэй шатахууныг бид эрэмбэ дараагаараа хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл орлогынхоо хэмжээгээр энэ гурван төрлийн шатахууныг гол төлөв хэрэглэдэг. Гэтэл энэ гурван төрлийн шатахуунд ямар ч эрэмбэ хэрэггүй аж. Ерөөсөө стандарт хангасан төрөл зүйл алга.
Албаны хүний мэдээлснээр бол манайд импортоор ирдэг шатахууныг дотооддоо болон Япон улсын лабораторид шинжлүүлэхэд ийм дүгнэлт гарсан байна.
А.Толбо
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Петровис ХХК хуурамч,үмхий үнэртсэн бензин зарахаа болиочээ.
Harin tiimee chanar muu shuu dee odoo medej bgaa yumuu daanch uruvdultei yum aa