2040 онд цахилгаан машин эрэлттэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 28

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдрал илүү хялбарчлагдаад байгаа билээ. Тэгвэл эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байна. Орчин үед улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгах бодлогыг баримтлаад байгаа. Тэгвэл ирээдүйд нүүрсний хэрэглээ эсрэгээрээ өсөх үзүүлэлт гарсан байна. Учир нь 2040 онд дэлхий дээр зарагдаж буй бүх машины 54 хувь нь цахилгаан машин байх ба дэлхийн бүх машины 33 хувийг цахилгаан машин эзлэх болно гэсэн тооцоо гарчээ. Тиймээс эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. Мөн нүүрс, газын хэрэглээ ч улам ихсэх тооцоо гарчээ. Үүнийг дагаад нүүрсний үнэ унахгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top