Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд хяналт шалгалт хийсэн билээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавт шаардлага хүргүүлжээ. Саатуулах байр хотын төвөөс 3,5 км зайд байрладаг төвийн шугамд холбогдоогүй, уурын зуухаар халаадаг, 200 метрийн зайтай гүний худгаас ус татаж хэрэглэдэг. Барилгын зүүн талын суурин хэсэгт суулт өгч ашиглах боломжгүй болсон байна. "Барилга ашиглалтыг зогсоох тухай” актаар тус тус чанарын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан тул барилгын ашиглалтыг зогсоох тухай шийдвэр гаргаж байжээ.
Нийслэлийн Цагдаагийн газраас тус төвд сар бүр 70.000 төгрөгийн эм, тарианы хангалт хийдэг хугацаа дууссан төрлийн төрлийн 98 ширхэг эм, тариа хэрэглэж байсан ажээ. Хоолны дээжийг авч шинжилгээнд явуулдаг эсэх нь тодорхойгүй байгаэ гэнэ.
. Тус төв нь нийт 45 хүний орон тоотой ба үүнээс цагдаагийн албан хаагч 34, энгийн ажилтан 11 байна. Нэг ээлжийн жижүүрийн бүрэлдэхүүнд 3 албан хаагч ажиллаж байгаа нь ачаалал ихтэй үед алба хаагч хүрэлцдэггүй байх тул орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч бодит байдалтай танилцаж шийдвэр гаргахыг хүсчээ. Саатуулагдсан этгээдэд өгч буй нөмрөг, хөнжил, гудас нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бохир, цэвэрлэгээ муу, тоосжилт ихтэй газар хадгалдаг. Саатуулах өрөөнүүдэд долоо хоногт нэг удаа ариутгал хийдэг. Эдгээр зөрчлийг арилгуулахыг шаардсан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Архи ууж эрүүлжүүлэхэд орсон хүмүүстэй цагдаагийхан яг ялтантай харицаж байгаа юм шиг байдаг.Хугацаа дууссан эм тариагаар үйлчилж хүний аминд хүрвэл эцэст нь хариуцлагыг хэн үүрэх вэ.Амьсгал хураасан хүн л хохирно.