Ус, цаг уурын салбарынхан чуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 28

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.  Энэ жилийн сургалт, семинарт  цаг  уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга нар, харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга  зэрэг 30 гаруй удирдах ажилтан хамрагдлаа. Семинарын эхэнд ЦУОШГ-н дарга С. Энхтүвшин 2017 оны ажлын үр дүн болон 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьжээ. Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан сургалт семинарт оролцож байгаа  удирдах ажилтнуудад өрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, зохицуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйн шаардлагаар мэдээлэл хийлээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top