Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг /2018.01.26/ зохион байгууллаа.
Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч” болгосны нэг нь хийлч Ч.Дэлгэрцэцэг байв.
Мөн үеэр 11 байгууллагыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжигч байгууллага”-аар шалгаруулан хамтран ажиллахаар батламж гардуулсан. Түүнчлэн Замын цагдаагийн албанд хяналтын систем бүхий 80 ш IPad, Улаан загалмайн нийгэмлэг болон аймгуудад эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх 32 иж бүрэн хэрэгслийг гардуулан өглөө. Тус техник нь зам тээврийн ослын шалтгааныг зөв тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхой чиглэлд зохион байгуулахад болон алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой аж. Эдгээр техник хэрэгслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгож байгаа юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )
Бат эрдэнэ сайдад Дээгий таалагдсан юм байлгүй дээ
deegii hugshirchee...mungulug ungulug huuhen dee uurtuu anhaaraachee...gamts huu turuulcheed enetheg aavd ni hayachaad yaj udur honog unguruuj noir mi hurdeg bnaa....
ardiin elch gej kino l baidag bolhoos zamiin tugjreliim elch gej odoo l sonsloo
Boli boli.Yun bas neg ymni elch garaad irewee.Uchnuun olon elch nar yu hiisen ym be.Bitgi demi ymaar tsag nuhtsuuj udur honogig unguruuj bai.Zalhmaar ym.Bolioch de.
Дээгийн зургийг жолооч нарт тараах юм биш үү
Энэ шагналыг ойлгохгүй байна.
Ene elch gedeg n ymar uchirtaig oilgodoggvi umaa ner tor n heregtei baidag um boluu esbel vvreg hariutslaga hvleedeg umuu