Цагаан идээний үнэ ханштай танилцаарай

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 27

Монгол түмний сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Энэ үед иргэд баярын бэлтгэлээ базааж эхэлдэг. Ялангуяа цагаан идээний худалдан авалт эрс эрчимждэг билээ. Иймээс иргэддээ өнөө жил цагаан идээний үнэ ханш ямар байгаа талаар мэдээллийг хүргэж байна.

Жил, жилийн цагаан сарыг дөхүүлээд аймгуудаас Улаанбаатарт ирж, үзэсгэлэн худалдаа хийдэг жишиг тогтоод удаж байна. Тэр дундаа айраг цагаан идээгээрээ алдартай Арын сайхан хангайнхан уламжлал ёсоор Улаанбаатарт цагаан идээний үзэсгэлэнгээ нээгээд эхэлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Архангай аймгийн Тариат сумын “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа” Бөхийн өргөөний арын талбайд нээгдсэн байна. Мөн Сүхбаатар дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн Чулуут сумынхан "Цагаан идээ"-ний үзэсгэлэнгээ гаргасан байна. Үзэсгэлэн худалдааны цагаан идээний үнэ ханшийн мэдээг хүргэе.

Бүтээгдэхүүний нэр, үнэ:

  • Тогооны өрөм- 5000- 13,000₮
  • Дээжний ааруул /25 ширхэгтэй/- 150,000₮ 
  • Ээзгий 1 кг- 10,000₮ 
  • Шар тос 1 кг- 15,000₮ 
  • Хэвтэй чихэрлэг ааруул 1 кг- 15,000₮ 
  • Энгийн чихэртэй ааруул 1 кг -13,000₮ 
  • Цөрөм /жижиг ааруул/ 1 кг- 13,000₮
  • Бор тос 1кг- 15,000₮
  • Хорхой ааруул 1 кг - 15,000₮ 
  • Сүү- 3,000₮ /1л/
  • Хурууд ааруул 1 кг- 10,000₮
  • Чихэртэй хорхой ааруул 1 кг- 12,000₮
  • Сүүн ааруул 1 кг- 20,000₮
  • Чихэртэй хайлмаг 1 кгТавгийн- 15,000₮
  • Дээжний толгой ааруул /5ш/- 15,000₮

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(84.75.212.226) 2025 оны 03 сарын 13

Malchid ingej zaraagui naimaachdiin une shuu de

4  |  0
O(84.75.212.226) 2025 оны 03 сарын 13

Malchid ingej zaraagui naimaachdiin une shuu de

4  |  0
ББ(49.0.157.147) 2025 оны 03 сарын 13

Тавхан кило аарц 150000 төгрөг. ИЙм байхад малчид ядуу гэж юу солиороод байгаам.

1  |  2
Top