Гадаадын иргэн, харьяатын газарт 2018 оны нэгдүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 59 өргөдөл хүлээн авчээ. Эдгээрээс 54 өргөдлийг шийдвэрлэж, таван өргөдөл шийдвэрлэлтийн шатанд очсон байна. Нийт өргөдлийн 29 нь албан хаагчдынх бөгөөд 28 нь шийдвэрлэгдэж 1 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 30 өргөдөл хүлээн авснаас 26 өргөдөл шийдвэрлэгдэж дөрвөн өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн дийлэнхийг торгууль, хилийн хоригоос чөлөөлүүлэх, ажилд орохыг хүссэн өргөдөл эзэлж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )