Замын хөдөлгөөний аюулгүй байдлаар зөвлөгөөн зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөгөөн хийхээр  болжээ.  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах  ажлын хэсгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал ахлагчтай 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэсэн байна. 
Нэгдсэн зөвлөгөөнийг тус  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top