Дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн, академич Х.Намсрай тэргүүтэй эрдэмтэд эрин зууны гэхээр нээлт хийсэн нь дурын тооноос интеграл авах гайхамшигт томьёонуудыг олжээ. Физик, математикийн алинд нь ч хэрэглэгдэх эл нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд Гаусын, Эйлерийн, Нейманы интеграл гэдэг шиг Намсрайн интеграл хэмээн нэрлэгдэх ажээ. Академич Х.Намсрайн бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан байна. Онолын физикийн салбарт «Намсрайн онол», «Намсрайн дөхөлт», «Намсрайн арга, схем», «Намсрайн хязгаарлалт» гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм. Тэрээр Англи улсын Кэмбриж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон билээ.
2017 он 02-р сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 1 )
Mongol baharhal hvndelje yvdag shvv