Монголоос дүрвэсэн 7000 иргэн бүгд Л.Гүндалайгийн ”хамаатан”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

Цагаачдынхаа тоогоор Монгол Улс Афганистан, Ирак, Ливийг ардаа орхижээ. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл цэцэглэн хөгжих гараан дээрээ дэгэж дэрвэж байгаа гэх Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дүрвэсэн байх юм. Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог. Гэтэл Цагаачлалын албаны шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэдэг байжээ. Л.Гүндалай гишүүнийг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ. Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “Долдугаар сарын 1”-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн нарыг нь гаргасан гэж хэлж болно. Шведийн цагаачлалын албанд “Долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж Монголд аллага, хүчирхийлэл одоо болтол үргэлжилсээр байгаа гэсэн ойлголт төрүүлэх материалууд очсоор байгаа. Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд хулгай хийж, худал хэлдэг цөөн тооны монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна. Сүүлийн 10 жилд Шведэд цагаачилсан иргэдийн өсөлтөөрөө манай улс эхний гуравт жагсчээ. Манай улсаас Шведэд цагаачилсан иргэдийн тоо 10 жилийн дотор 2028 хувиар нэмэгдсэн байна. Иргэний дайнтай Бурунди, үнэхээр хавчигдан зовж байгаа нь үнэн Газын зурвас л манайхаас илүү гарчээ. Энэ үзүүлэлтээр эхний 10-т жагссан улсыг дор харуулав /хаалтад сүүлийн 10 жилд өссөн хувь/.     

  1. Бурунди (+3031%)
  2. Газын зурвас (+2542%)
  3. Монгол (+2028%)
  4. Узбекистан (+1439%)
  5. Камерун (+1165%)
  6. Киргизстан (+1115%)
  7. Мьянмар (+1022%)
  8. Азербайжан (+1015%)
  9. Литва (+758%)
  10. Төв Африкийн БНУ (+627%)

Манай төр засгийн удирдлагууд гадны өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдэллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна.

“Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давалгаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана. Албан бус тоогоор 200 мянга шахам монголчууд харь оронд түр, бүр амьдрахаар явсан гэсэн тоо баримт байна. БНСУ - д 31 мянга орчим, АНУ - д 20 мянга орчим, Германд 7000 орчим, ОХУ - д 6000 орчим, БНЧУ - д 4, 500 орчим Монгол улсын иргэд оршин сууж байгаа аж. Японд зорчихоор жилд 5000 монгол хvн виз мэдvvлдгээс 4000-ынх нь хэрэг бvтдэг аж.

Манай улсын хилээр орж ирэх гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр саяас давсан бол байнга оршин суугч иргэдийн тоо 30 мянгад дөхжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо орхин гарах монгол хүний тоо орж ирж байгаа гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Энэ графикаар  цааш 10 жил явахад л Монгол улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн тоо 100.000-аас давж, түр хугацаагаар зорчих гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын тоотой дүйх байдал харагдаж байгаа юм. Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилго тавьсан болохоор ийм байдал гарцаагүй болно. Харин эх орноо орхин цагаачлах иргэдийн тоо хүн амын өсөлтөөсөө давна. Том аюул шүү. Өндөр хөгжилтэй оронд очсон хүн гэр бүлийнхнийгээ татахыг хичээдэг.

Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд баялгийн хуваарилалтыг шударга болгож, иргэдийн цагаачлах хүслийг багасгах, “Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-д буй Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхтэй гэсэн заалтад өөрчлөлт оруулах, цагаач монголчуудаа эргүүлэн татах ажлыг бодлогоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Гэхдээ энэ асуудалд хуульд гар хүрэхгүй талаас нь хандаж, үлдсэн хоёр ажлыг нэн даруй эхлүүлэхгүй бол оройтох гээд байна.

УИХ “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа хяналтын талаар нэлээд дэвшил гаргаж чадсан. Харамсалтай нь гадаад улс орнуудыг чиглэх монголчуудын урсгалыг хязгаарлах талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрлээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмэн(43.250.126.130) 2025 оны 03 сарын 13

Мөнхөө гуай чи зөвхөн МАХН-МАН 2 т л дөрөөлөгдсөн гэв үү. Хамгийн гай болсон нь АН чам шиг хоосон толгойтнууд

1  |  0
J(66.181.176.213) 2025 оны 03 сарын 13

Mongold shudargaar ajillah bolomjgui l bgaa sh d. Tsagaachlah ni zuv

1  |  0
мөнхөө(103.212.118.35) 2025 оны 03 сарын 13

тэгж муухай зүйрлэж болохгүй шүү нохой шиг амьдарсан юмуу сиймхий гэсэн гэр минь сээвгэр ч гэсэн ээж минь гэдэг дээ өөрсдөө мунхаралын дээд шашин мунхагласаны гайгаар МАХН-МАН-д дөрөөлөгдөж ингэж амьдарч байгаа биз дээ харин сайн цалин сайхан боломж хайж гадаадад амьдарч байгаа хэд маан л улс орныг маан тэтгэн дэмжиж өдий авч яваа даа тэр улсдаа их биш ч энд хэд дахин нугалахаар болохоор ах дүү өөрсддөө цуглуулж байгаа хэд энд байр машин хэрэглээний зардал болж байгаа

1  |  0
Zochin(59.153.113.201) 2025 оны 03 сарын 13

Odoo tegeed yaltai ch ened hen negniig buruutgaad yahab hvnii uursdiin hvsel sonirholiin asuudal yum da gehdee gadagsha garchaad eh ornoo muulaad yahab de

1  |  0
Бата(207.228.78.250) 2025 оны 03 сарын 13

Нохой шиг эх орондоо амьдарсанд орвол хүн шиг гадаадад амьдарсан нь дээр байлгүй. Өндөр хөгжилтэй орнууд хүнийг хүн ёсоор үзэж ажил сайн хийж чадвал өгсөн шиг өгч сайхан амьдаруулдаг. Канадаас

1  |  0
DDDD(202.9.40.185) 2025 оны 03 сарын 13

Gadagshaa tsagaachilmaar bna america uim uu solongosruu manai zasag gadagshaa garah irgediig zuuchlaad irgenii hariyanaas hasch ugduggui uim bhdaa mongoloos zalhaj bna shuu zugeer l ts

1  |  0
Зочин(150.129.141.102) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий монголчууд минь гэж амьдрал хайгаад л явж байгаа шүү дээ эх орон нь олигтой удирдлагатай иргэдээ гэдэгсэн бол юу гэж ингэж явах ч билээ зүрх зоригтой нь л гадаад руу одож байгаа байхдаа сайн л байцгааг дээ

1  |  0
э(103.26.195.153) 2025 оны 03 сарын 13

Монголын төрд суусан хувалзнууд 3 хан сая хүнээ ажлын байраар хангаад хүн шиг амьдруулж чадахгүй байгаа учраас л иргэд ийш тйишээ явж боолын хөдөлмөр эрхэлж байгаа шдээ.

1  |  0
Hen ch bish(84.198.205.141) 2025 оны 03 сарын 13

Tor zasag muutai orni ard irged gadagchaa zugtdag

1  |  0
Ghh(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Unendee Mgl uls hogjoogui bn .baahan baishin l barigdaj.humuus maan hurtel buduuleg huvia hicheesen ogcom uurtai heveer bn.

1  |  0
Зочин (59.153.115.67) 2025 оны 03 сарын 13

Монголд ажил олдохгүй ажлын байр байхгүй байхад гадаадад өөрсдийн арга ухаанаар явж амьдрах гэж явж байгаа иргэдийн буруу гэж юу байхав дээ.Хамгийн гол нь тухайн орны хууль дүрэмд захирагдаад гэмт хэрэгт холбогдохгүй байх хэрэгтэй

1  |  0
ХТ(202.9.41.247) 2025 оны 03 сарын 13

эдийн засгийн хүндрэлээс болж энэ олон хүн өөрсдийнхээ арга ухаанаар хүний газар ингэж явах нь аргагүй шдээ. Зөгийн үүр гэдэг хуурамч урийлйгййр хэдэн хүн Монголд очоод хэлмэгдсэнийг мэдэх нэгэн нь мэдэж бгаа байлгүй. Тиймээс битгий ДОНГОС ГЭЖ ХЭЛЭЕ

1  |  0
Иргэн(66.181.191.206) 2025 оны 03 сарын 13

Аллага хядлага дайн самуун шууд утгаараа байхгүй ч утаа, хөрс усны бохирдол, ажилгүйдэл нэн ядуурал Монгол улсад маань олон жил мөнх оршсоор байна. Зөвхөн утаанаас нь болж мянга мянган үрс эхийнхээ хэвлийгээс буцсаар байна. Энэ бол гамшиг. Яршиг биднийг тэжээж дийлэхгүй хүн шиг амьдруулж чадахгүй бол ядаж хүн амьдрах таагшы нөхцөл өөр юу байдгийн зүгээр л гадагшаа цагаачлах боломжтой болгоод өг.

1  |  0
Damiran(150.129.141.60) 2025 оны 03 сарын 13

Biveer naad zamaar chin yavaad tuulaad irsen hun.Naad 7 r saryn 1 bolon Gundalain bichleg ba allaga hiadlaga ogt hamaagui.Hamgiin gol n manai eruugiin erkh zuin zohizuulalt yag oros bolon stany ornuddtai adil gedgiig l notlokhod Sweded uldej boldog.ene zamaar minii 2 duu tend amidarch baigaa.Hamgiin gol n ene hudal bish unen yum chin yaakh odoo yaakh vedee.eruugiin hereg hianan shiidverleh,shuukhiin shiidveriin,prokuroryn baiguullagyn zereg huuliudyg unen munuur taniulakh heregtei.tegeed hereg butne

1  |  0
Damiran(150.129.141.60) 2025 оны 03 сарын 13

Biveer naad zamaar chin yavaad tuulaad irsen hun.Naad 7 r saryn 1 bolon Gundalain bichleg ba allaga hiadlaga ogt hamaagui.Hamgiin gol n manai eruugiin erkh zuin zohizuulalt yag oros bolon stany ornuddtai adil gedgiig l notlokhod Sweded uldej boldog.ene zamaar minii 2 duu tend amidarch baigaa.Hamgiin gol n ene hudal bish unen yum chin yaakh odoo yaakh vedee.eruugiin hereg hianan shiidverleh,shuukhiin shiidveriin,prokuroryn baiguullagyn zereg huuliudyg unen munuur taniulakh heregtei.tegeed hereg butne

1  |  0
Damiran(150.129.141.60) 2025 оны 03 сарын 13

Biveer naad zamaar chin yavaad tuulaad irsen hun.Naad 7 r saryn 1 bolon Gundalain bichleg ba allaga hiadlaga ogt hamaagui.Hamgiin gol n manai eruugiin erkh zuin zohizuulalt yag oros bolon stany ornuddtai adil gedgiig l notlokhod Sweded uldej boldog.ene zamaar minii 2 duu tend amidarch baigaa.Hamgiin gol n ene hudal bish unen yum chin yaakh odoo yaakh vedee.eruugiin hereg hianan shiidverleh,shuukhiin shiidveriin,prokuroryn baiguullagyn zereg huuliudyg unen munuur taniulakh heregtei.tegeed hereg butne

1  |  0
Зочин(182.160.32.61) 2025 оны 03 сарын 13

Эдийн засаг хогжиж авилгал багасаж цалин тэтгэвэр мэдэгдэхуйц нэмэгдсэн цагт л цагаачлал багасна Гарсан щалуучуудын нилээх хувь нь эргэж ирэхгуй

1  |  0
Top