М.Мөнхшүр: Бусдыг дээрэмдэхдээ зарим нь сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Илрүүлэлт-оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийг айлган сүрдүүлж, хуурч мэхэлж, зодож эд зүйлийг нь дээрэмддэг Б,У нарын хоёр бүлэг, есөн этгээдийг илрүүлэн баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хэдэн насных вэ. Ажил хөдөлмөр эрхлэдэг байсан уу?

-Уг этгээдүүд 18-25 насны ажил эрхлэдэггүй, боловсрол, мэргэжилгүй, сургууль завсардсан.  

-Нийт хэдэн удаа гэмт хэрэг үйлдсэн бол?

-Зөвхөн 2018 оны нэгдүгээр сар гарснаас хойш нийт 32 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна.  

-Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байсан уу?

Тэдний хоёр нь гэмт хэрэг үйлдэх явцдаа сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо.

-Иргэд хулгайд алдсан эд зүйлсээ Цагдаагийн байгууллагад хандаж бүртгүүлж, мэдэгддэгүй зүйл ажиглагддаг. Энэ хулгайчийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг байх?

-Иргэд хулгайд алдсан эд зүйлсээ цагдаад бүртгүүлэхээс төвөгшөөж байдаг. Өөрсдийн алдсан зүйлдээ итгэл, зүтгэл гаргаж, цагдаатайгаа хамтарч илрүүлнэ. Цагдаад мэдээллээ хангалттай өгдөг байх шаардлагатай. Үүний үндсэн дээр хэргийг халуун мөрөөр нь илрүүлнэ. Ингэснээр гэмт хэргийг таслан зогсоох, дахин хэрэг үйлдэхгүй байхад  анхаарч ажиллах боломж бүрдэнэ.

 -Хулгай,  дээрмийн халдлагаас хэрхэн  сэрэмжлэх ёстой вэ?

-Хүйтний эрч чангарч хүмүүс өөрийн эд зүйлсдээ хандах анхаарлаа сулруулдаг. Энэ үед хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээтүүд иргэдийн сонор сэрэмжээ алдаж, автобусанд суух, олон нийтийн үйлчилгээний хөл хөдөлгөөн ихтэй газарт  халааснаас хулгай хийх, өдрийн цагаар гэр орноо эзгүй орхисон үед хулгайлах, мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэж байна. Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор малын хулгайн гэмт хэрэг өслөө. Зах дээр ууц, гулууз махыг хүртэл худалдагчийн анхаарлыг сарниулан хулгайлж байна.  Жижиглэнгийн худалдаа  эрхлэгчид ч гэсэн анхаарал, болгоомжтой байх ёстойг хэлье. 

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munhnar eej(66.181.180.171) 2025 оны 03 сарын 13

setgetsiin ovchtei bolgovol yana nomer neg ovchin

1  |  0
Top