Гурван сая дахь иргэн Монголжингоо дүүтэй болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-нд мэндэлсэн. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнд Монголжингоо нэр хайрласан. Х.Монголжингоо охин гурван нас хүрч, одоо  Даланзадгад сумын хоёрдугаар цэцэрлэгт явж байна. Охиныг ангийн багш нь сэргэлэн, авьяаслаг, дуу дуулж, шүлэг унших дуртай гэжээ. Монголжингоо охин  эрэгтэй дүүтэй болсон бөгөөд Мандахнаран гэдэг юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii.(182.160.2.96) 2025 оны 03 сарын 13

Ger buld n az jargal husiii

1  |  0
Top