АТГ зургаан “жараахай” илрүүлж хариуцлага тооцуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит Хэвлэлийн бага хурал боллоо. Тус газрын Мөрдөн байцаах хэлтэст 94 гомдол ирснээс 32 гомдолд хэрэг бүртгэл нээж, 83.7 хувийг нь шийдвэрлэжээ. Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой 51 санал ирсэн бөгөөд зургаан хүнийг арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд нь албан  бичгээр санал хүргүүлжээ. Эдгээр албан тушаалтанд Эрчим  хүчний яамны ахлах мэргэжилтэн, Зам тээврийн хөгжлийн яамны газар, хэлтсийн дарга зэрэг доогуур албан тушаалтнууд байна. АТГ-аас ийнхүү зургаан “жараахай”  илрүүлж, хариуцлага тооцуулахаар хандаад байгаа ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.114.53) 2025 оны 03 сарын 13

БОАЖЯ-ны авилгачдыг хэзээ цэвэрлэх вэ? Газрын дарга Нямдаваагаас авахуулаад түүний харьяаны олон хүн бий.

1  |  0
Зочин (66.181.189.109) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумын асуудлыг яагаад шийдвэрлэхгүй удаад байгаа юм.Eрөнхийлөгч та нарт үүрэг даалгавар өгсөн биз дээ.АТГ-аас хийж байгаа ажлын мэдээллийг сонсоод байхад нийгэмд гараад байгаа авилга хээл хахуулийн асуудлыг яаж шийдсэн болон таслан зогсоосон талаар дүр эсгэдэг байдлаар хандаад байна.Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тасаг гэж байхад танай байгууллага оршин тогтнох шаардлага байгаа юм уу.Танай байгууллагын нэр АТГ гэсэн нэртэй боловч авилагачидтайгаа тэмцэхгүй авилагачидтайгаа дасан зохицоод байгаа юм биш үү.

1  |  0
сонгог ч(202.179.25.191) 2025 оны 03 сарын 13

БОАЖЯ-ны гардуулсан авилгачид юу болсон бэ? Оюунхорол АТГ-ыг атгасан уу? Бас агентлагууд ч орхиж болохгүй улсууд байдаг гэсэн дээ.

1  |  0
зочин(183.177.98.238) 2025 оны 03 сарын 13

Оффшорчдыг яагаад шалгахгүй байгаагаа ард түмэнд хэзээ тайлагнах вэ?Ард түмэн , сонгогч иргэд тэнэг биш шүү? Манай дарга нар холбогдсон учраас л тэр биз? хариу..........2020 оны сонгууль нэг юм хэлнэ дэ?

1  |  0
Top