Монгол орны бүтээн босголтод хувь нэмэр оруулсан Жоу Эньлай гэж хэн байв

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Монгол болон Хятадын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол БНХАУ-ын анхны Ерөнхий сайд, анхны Гадаад харилцааны сайдын алба хашиж байсан Жоу Эньлай хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэрбээр дэлхийн хэмжээний нэртэй улс төрч, нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд 1949-1976 оны хооронд нийтдээ 27 жил Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар ажилласан байна. Тэгвэл энэхүү түүхт хүний тухай “Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай” хэмээх номыг Хорлоогийн Баатархүү орчуулж, эмхтгэсэн гаргажээ. Тус номын нээлт өчигдөр Централ Тауэрт болсон юм. Энэ үеэр Х.Баатархүүгийн сэтгэгдлийг сонслоо

Орчуулагч, эдийн засагч Х.Баатархүү “Жоу Эньлай хэмээх түүхт хүнийг  50-аас дээш насныхан түлхүү мэдэх болов уу гэж бодож байна. Монгол болон Хятадын хоорондох найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Буцалтгүй тусламжаар Монголд маш олон бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нөлөө бүхий Хятадын томоохон удирдагчдын нэг. Номоо  хоёр сарын хугацаанд бэлтгэсэн. Орчуулгыг 14 хоногийн хугацаанд хийсэн. Үлдсэн хугацаанд найруулах, редакторлах гэх мэт ажлыг хийсэн юм. Номын редактороор СГЗ С.Баясгалан ажилласан. Анх удаа Хятадын төрийн удирдагчдын номыг  Монгол хэлнээ орчуулан гаргаж, албан ёсоор нээлтийг хийж байна. Энэ оны гуравдугаарын сарын 5-нд Жоу Эньлай удирдагчийн 120 жилийн ой болно. Тиймээс ч энэ номыг орчуулахыг хичээнгүйлэн зорьсон юм. Энэ ном нь 320 хуудастай бөгөөд 330 зураг, 5 бүлэг, 18 дэд бүлэгтэй. Номын эх сурвалжийг хятад, орос, монгол номноос сонирхолтой хэсгийг нь түүвэрлэн эмхэтгэсэн юм. Дөрөвдүгээр бүлэгт нь Монгол Улсад гурван удаа  айлчилсан тухай нь болон хийсэн бүтээн байгуулалтынх нь тухай гэх мэт мэдээллийг оруулсан. Тэрбээр Монголд хамгийн олон удаа айлчилсан гадаадын улс төрч ба найман жилийн хугацаанд 3 удаа албан ёсны айлчлал хийсэн байдаг. Айлчлалынх нь хүрээнд маш олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Түүнийг 1950-1960-аад оны Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Тухайлбал, одоог хүртэл ашиглаж байгаа Энхтайвны гүүр, Яармагийн гүүр, Баянзүрхийн гүүр гэх мэт. Мөн гурван аймагт цахилгаан станц барьсан байдаг. Улсын Их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Их тэнгэр харш, Хүүхдийн урлан бүтээх төв, Төв цэнгэлдэх зэрэг барилгуудыг Монгол Улсад буцалтгүй тусламжаар барьж өгсөн. 10 гаруй мянган ажилчин 7-8 жилийн хугацаанд энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. Эдгээр мэдээллийг уншигчдад сонирхолтой байх үүднээс зурагтай нь номондоо оруулсан байгаа. 1950 аад онд дэлхийн харилцааны түүхэнд гарсан хүчний тэнцвэрийг барихад Хятад Улсын ерөнхий сайд Жоу Эньлайгийн оруулсан хувь нэмэр их гэдэг. Энэ тухай ч дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан” гэлээ.  

Энэхүү ном нь Х.Баатархүүгийн хоёр дахь бүтээл бөгөөд анхны томоохон бүтээл нь аж. Тэрбээр  БНХАУ-д Санхүү, эдийн засгийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурсан бөгөөд одоо  мэргэжлээрээ ажилладаг байна. Тус номыг ажлынхаа хажуугаар бэлтгэн орчуулсан гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. Номын тухай сэтгэгдлийг хүрэлцэн ирсэн бусад зочдоос сонслоо.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор М.Чимэдцэеэ “Баатархүүгийн бэлтгэсэн” Ард түмний ерөнхий сайд Жоу Эньлай” ном нь олон талын ач холбогдолтой ном юм. Жоу Эньлайн түүх нь Монголын түүхтэй салшгүй холбоотой. Энэ хүн нь Хятадын Мао Зэдун даргын дараа орох хоёр дахь удирдагч гэж хэлж болно. Энэхүү ном нь судалгааны өндөр ач холбогдолтой. Өмнө нь нийгмийн зүтгэлтний талаар тусгайлан хийсэн ном гарч байгаагүй. Энэ үүднээсээ судлаач болоод орчуулагч нарт хэрэгтэй ном болсон. Баатархүү энэ номыг бэлтгэхдээ  зөвхөн нэг номыг Монгол хэлнээ орчуулаагүй. Олон номыг судалж, нэгтгэн, найруулан орчуулж бэлтгэсэн юм. Тиймээс судалгааны бүтээл гэж хэлж болно. Энэхүү номонд маш чухал түүхэн баримт, гэрэл зургууд багтсанаараа онцлог” гэв.

ШУА-ийн ОУХХ-ийн захиралдокторпрофессор Ж.Баясах Жоу Эньлай бол 20-р зууны Хятадын нэгдэх үеийн томоохон удирдагч. Одоо тав дахь удирдагч Хятадыг удирдаж байна. Жоу Эньлай нь Парист Сорбоны их сургуулийг төгссөн, боловсролтой, сайн дипломатч юм. Энэ хүний гавьяагаар Америк болон Хятад, Япон болон Хятад улс дипломат харилцаа тогтоосон. 1972 оны Шанхайн албан мэдэгдэл гэж байдаг. Тухайн үеийн бүх зүйлийг санаачилсан хүн бол Жоу Эньлай юм. Маш чадварлаг төрийн зүтгэлтэн хүн байсан. НҮБ түүхэндээ ганцхан удаа тугаа бөхийлгөж байсан нь ерөнхий сайд Жоу Эньлайг нас барахад юм. Тийм л хүндтэй удирдагч байсан гэдэг.  Би Хятад судлаад 30 гаруй жил болж байна. Баатархүүг сүүлийн 20 жилд төрөн гарсан хамгийн сайн хятад хэлтэй залуу гэж бодож байна. Ард түмний ерөнхий сайд Жоу Эньлай ном нь сайн бүтээл болж чадсан” гэсэн юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.161.66) 2025 оны 03 сарын 13

Монголчуудад ин гай болсон, хамгийн муугаар нөлөөлсөн гэж өвөр монгол багш ярьж байсан даа

1  |  0
Б(66.181.161.66) 2025 оны 03 сарын 13

Монголчуудад ин гай болсон, хамгийн муугаар нөлөөлсөн гэж өвөр монгол багш ярьж байсан даа

1  |  0
Dawaahuu(66.181.161.24) 2025 оны 03 сарын 13

Manai Baatarhuu mundag shuu iluu ih amjilt

1  |  0
Bayr hurgie(124.126.2.247) 2025 оны 03 сарын 13

Bid horsh orniihoo ololt amjiltiig sain medej baih uchirtai.Hii hooson hyatadiin ayul gej shuurahaasaa tednees suraltsah yum ih bii.Bid chi cini HUB-burgeltei delhiid tusgaar uls gedgee huleen zovshooruulsen uls. Sain, muu ch bidniig tusgaar uls gedgiig hamgiin turuund 2 horsh maani huleen zovshoorson baidag yum . Getel muu amlaj hyatad ezlegdene geed eronhiilogchoosoo ehlee aigaad baigaa yum uu?esvel ooriinhoo husel shunaliig heregjuuleh bambai ni ch uu buu med hardaj serdsen zuiliig niigemd taraagaad zogsohgui baiga sanuulah ni dipolmat esond her niitseh bol ?! Bolovsrolgui i Jenkogii ugee.

1  |  0
Bayr hurgie(124.126.2.247) 2025 оны 03 сарын 13

Bid horsh orniihoo ololt amjiltiig sain medej baih uchirtai.Hii hooson hyatadiin ayul gej shuurahaasaa tednees suraltsah yum ih bii.Bid chi cini HUB-burgeltei delhiid tusgaar uls gedgee huleen zovshooruulsen uls. Sain, muu ch bidniig tusgaar uls gedgiig hamgiin turuund 2 horsh maani huleen zovshoorson baidag yum . Getel muu amlaj hyatad ezlegdene geed eronhiilogchoosoo ehlee aigaad baigaa yum uu?esvel ooriinhoo husel shunaliig heregjuuleh bambai ni ch uu buu med hardaj serdsen zuiliig niigemd taraagaad zogsohgui baiga sanuulah ni dipolmat esond her niitseh bol ?! Bolovsrolgui i Jenkogii ugee.

1  |  0
shiju(66.181.180.171) 2025 оны 03 сарын 13

KOMUNIZMIIN UED CH HUNLEG NIIGEM TOGTSON BAISAN

1  |  0
Top