“ДЦС-4” газраа буцаан авч, “Оюуны холбоо” компани төрд өмчөө бэлэглэв

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ДЦС-4” Төрийн өмчит хувьцаат компанид 2017 оны 11 дүгээр сард ажилласан. Энэ үеэр тус байгууллагын эзэмшлийн газраас 2008 оноос  эхэлж хууль бусаар газар голх болсон тухай компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүст газрын буцаан авах үүрэг, чиглэл өгч байсан.

 

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу “ДЦС-4” компани “Квадрат берг” компанид алдаад байсан 4591мкв газар, 621,5 мкв талбай бүхий төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар болжээ. Мөн “Оюуны холбоо” компани “ДЦС-4 ТӨХК-ийн  хашаанд 8х12 метрийн харьцаатай 96 мкв хоёр давхар барилгыг 80 сая төгрөгийн өртгөөр барьжээ.  Тус компани Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичгээр уг барилгыг төрд бэлэглэх хүсэлтээ илэрхийлжээ. “Оюуны холбоо”компанийн хүсэлтийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуулийн дагуу төрийн өмчид бүртгэж авсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top