Шатахуун түлшинд Онцгой албан татвар ногдуулсан учраас импортлогчид Төрд шантааж үзүүлэх замаар 260 тэрбум төгрөгийн татаас нэхээд авсан. Уг нь Төр өөрөө шатахуун түлшний татвараас 290 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж үзсэн нь ийнхүү талаар болов. Учир нь ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар импортлогчид зориудын хомсдол үүсгэж, үнийн савлагаа бий болгох замаар Төрд шантааж үзүүлсний хувьд чамгүй мөнгө авахаар болжээ. Өнөөдрийн цахим сүлжээнд мэдээлж байгаагаар бол “Шатахуун импортлогчид Төрийг дарамталж байгаад 60 тэрбум төгрөг авахаар болжээ” гэсэн мэдээллийг түгээсэн. Харин эх сурвалжийн хувьд энэ удаад импортлогчдын амыг таглах хэмжээний мөнгө өгсөн. Үүнийг олон нийтэд мэдээллэх шаардлагагүй гэж үзсэн учраас өгөх мөнгөний тоог ч тодорхой дурдахгүй гэлээ.
Тэгэхээр Төрөөс 260 тэрбум төгрөгийн татаас нэхсэн импортлогчид бага мөнгөнд бууж өгөхгүй нь лавтай. Олон төрлийн татвар нэмсэн, цалин тэтгэвэрт нэмэлт үгүй гээд нийгмийн ороо бусгаа энэ байдлыг колонкийн эзэд ихээхэн далимдуулж байна. Энэ нь нийгэмд үүсээд буй бухимдлыг улам л дэвэргэж байгаагаас өөрцгүй. Уг нь олон жилийн турш шатахуун түлшний салбарт монополь эрх эдэлж, өөрсдийн дур зоргоор үнэ тогтоож ирсэн шатахуун импортлогчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан Төрд шантааж хийх хэрэггүй байсан гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Иргэдийн бухимдал, эсэргүүцэлтэй тулаад байгаа эрх баригчдын хувьд энэ галыг унтраах нь зүйн ёсны хэрэг.
Хамгийн гол нь өнөөдөр манай улсад 45 хоногийн шатахуун түлшний нөөц байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгэхээр колонкийн эзэд татвар нэмсэн өдрөөс эхлэн үнэ нэмэх, хомсдол бий болгох ямар ч шаардлага байгаагүй гэхэд болно. Зориудын хомсдол, үнийн савлагаанаас харвал нэлээд холоос шидсэн чулуу гэдгийг харж болно. Тодотгож хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдын бүлэглэл Онцгой албан татвараар далимдуулан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг харлуулж буй гэх мэдээлэл ч үнэний ортой байх магадлал бий.
Шатахуун импортлогчдын хувьд үеийн үед л ханшийн өсөлт, дэлхийн зах зээл дээрх үнийн савлагааг далимдуулан үнэ нэмэх хомсдол бий болгох замаар Төрд шантааж үзүүлэн иргэдийг хохироож байдаг нь гэм биш зан болжээ.
А.Толбо
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )
Анхнаасаа улс нь гол гол шатахуун тугээх станц,нефть баазаа хувьд худалдах хэрэггуй байсны гай шуу дээ.Дээд шатанд олигархууд нь гараад иймэрхуу юмууд олныг хийсэн шуу дээ.
Улаан луйварчидыг хараах үг олдохгүй юм. Зөвшөөрлийн хураа.
ЭНЭ МУУ ЯДАРСАН АРД ТҮМНИЙГ ДАРЛАЖ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ НЬ ЭЭ
za estoi esergyyzeh estoi, toriin mongo gej baidaggui mongoliin ard tymnii tatvariin mongiig huviin dampuursan kompaniudad ogohiig horigloh estoi, mongogui um bol dampuurna l biz muusain luivarchid,,,, Naad huviin ezdyyded ni harinch arga hemjee avah estoi shyydee
za estoi esergyyzeh estoi, toriin mongo gej baidaggui mongoliin ard tymnii tatvariin mongiig huviin dampuursan kompaniudad ogohiig horigloh estoi, mongogui um bol dampuurna l biz muusain luivarchid,,,, Naad huviin ezdyyded ni harinch arga hemjee avah estoi shyydee
za estoi esergyyzeh estoi, toriin mongo gej baidaggui mongoliin ard tymnii tatvariin mongiig huviin dampuursan kompaniudad ogohiig horigloh estoi, mongogui um bol dampuurna l biz muusain luivarchid,,,, Naad huviin ezdyyded ni harinch arga hemjee avah estoi shyydee
Монгол улсад төр гэж зүйл алга болоод удаж байна. Нам гэж л зүйл байдаг болсон.
Энэ УИХ Засгийн газар Тарах хэрэгтэй ийм Төр Засаг байгаад Яах юм вэ Дураараа Үнэ нэмсэн Шатахуун импортлогчидод хариуцлага тооцохын оронд эсрэгээр нь бүүр тэдэнд Мөнгө өгч Урамшуулж байдаг Энэ Мөнгө бидний Татвар Талхны минь Мөнгөнөөс Төр Хүчээр авсан Мөнгө ш дээ