Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг эргэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  энэ сарын 15-нд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар айлчлалаа эхлүүлж өнөөдөр өндөрлөж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй анхны  айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байгаа юм. 

Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж, манай улс 700 сая долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон.

Тэгвэл тэрбээр айлчлалын төгсгөлд тус улсад ходоодны хагалгаанд орсон Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг  Мёнжи эмнэлэгт очиж эргэжээ. 


Эрхэм найрагчийн хагалгааны зардалд Засгийн газрын нөөц сангаас 10 сая төгрөг гаргасан билээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaaz(122.201.24.167) 2025 оны 03 сарын 13

Ajilaa xii Erunxii saidaa. Lxagvasuren guaig uchnuun xumuus ergej toirch tusalj vaigaa. Tur ch mungu tusalsan. Lxagcasuren guai ahig olon xun ya ch chadaxgui uxej baigaa shu. Ene lav zuv PR bish.

1  |  0
Hhhha(59.153.114.40) 2025 оны 03 сарын 13

En yarbaisan ubgun uchnuun hyyhdyydtei ubduhuur mungu bhgyi hyjaagaas mungu abzin turd iy hiij baaatar bolsiim bol ih l bayn ym shig l yarbaij syydiin

1  |  0
Zochin(139.5.219.128) 2025 оны 03 сарын 13

Batlaga ni erge gesiinmoo

1  |  0
Zochin(99.203.143.117) 2025 оны 03 сарын 13

Buruu argaar Mongotei humuus tolgoi deer baigaa tsagt iim emnelegtei bolohiig husehgui l dee.

1  |  0
иргэн(1.25.86.232) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛДОО ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛОХ ЮМСАН

1  |  0
Top