Солонгос улс Монголоос авах ажилчдынхаа тоог нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тус айлчлалын эхний таатай мэдээ ирлээ. Юу гэвэл, БНСУ-ын зүгээс Монголоос авах гэрээт ажилчдын квотоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ тухай тус улсын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү хэлэхдээ "Бид Монгол Улсаас авч буй гэрээт ажилчдын тоог нэмэгдүүлэх бодолтой байна. Учир нь 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан" гэжээ. Мөн тус улсад хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан нь албан ёсны ажилчдын тоог нэмэгдүүлэх үндэслэл болжээ.

Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын нэгдсэн мэдээллийн сан байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг судлах гэнэ. Ингэснээр монголчууд Солонгос улсад хууль ёсны ажлын байр эрж хайх, олоход учирдаг хүндрэл бэрхшээлүүд арилах давуу талтай юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бө(202.21.126.118) 2025 оны 03 сарын 13

Монголчууд бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол цааш явахгүй нь ээ. Айлчлалын эхний таатай мэдээ гэж юугаа яриад байгаа юм бэ? Уг нь энэ хүмүүс чинь улсаа хөгжүүлнэ, хүн ардаа жаргаана гэж гарч ирсэн биз дээ. Харь оронд идэр залуусаа өгч хөдөлмөрлүүлэх сайхан юм уу? монголдоо энэ хөдөлмөрийг уг нь шингээх ёстой шүү дээ.

1  |  0
zochin(103.229.121.106) 2025 оны 03 сарын 13

Ard urgedee gadaadad booliin ajild olnoor n zuuchildag e.said bhuu

1  |  0
Зочин(66.181.160.42) 2025 оны 03 сарын 13

Монголд хййх ажиллана бага. болтолоо хөгжөөд ажиллах хүчин нь илүүдээд байгаа байх лдаа агуу удирдагч нар манайд л байна кк

1  |  0
Эсэргүүцэгч(202.9.42.30) 2025 оны 03 сарын 13

Эх оронд нь эхнэр хүүхэдтэйгээ эвтэй амьдрах амьдралыг нь сүйрүүлэх бодлого,Монгол Улс байгаа бол залуучууддаа өндөр цалинтай ажлын байр бэлдэх хэрэгтэй

1  |  0
demjigch(202.179.24.146) 2025 оны 03 сарын 13

zovoo zov, end ajil torolch bhgui,giyurch gevtesnees tend ajil hiigeed amidral.ahui,uls orondoo valuit nemerleed yavj bsan ni hol deer

1  |  0
1234(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

hamag eruul saruul shan zaluusaa hariin oronluu yvuulj onond ni hujaa avchirj ajiluuh ni ymar bodolgo ve

1  |  0
456(202.9.43.193) 2025 оны 03 сарын 13

elbegee solongschuudad dornodiin saw gazriig turees gej hoshigruulj baisniig sanaj bna uu

1  |  0
123(202.9.43.193) 2025 оны 03 сарын 13

dornodiin taliig solongschuudad ugch orond ni mongol ajilchidiin toog nemej bgaa yum uu

1  |  0
Irgen(202.21.106.102) 2025 оны 03 сарын 13

MGL-doo zaluuchuudaa ajilluulah ajliin bairiig ni bii bolgohiin orond gadaad ruu l gargah hunii toogoo nemegduuleh yum. Ene yamar hargis bodlogo ve!

1  |  0
dorj(66.181.184.44) 2025 оны 03 сарын 13

Хамаг сайхан залуучуудаа харийн оронд боолын хөдөлмөр эрхлүүлж эх орон,аав ээж, анд нөхөд, хань ижлээс нь салгачаад, өөрсдөө байгалийн баялагаа зарж офешерт хийчээд,энэ монгол оронд үлдэх юм байна уу,Өөрсдөө үйлдвэрээ сэргээж улс орноо хөгжүүлэх юмсан, Хүрэлсүх монгол уу

1  |  0
hulan(66.181.191.100) 2025 оны 03 сарын 13

hamag eruul zaluuchuudaa solonsos yvuulchhaad eh orniig maan ezguichilj duuslaa gej haramsaj bna arai bishee hujaa manjiig yg ene argaar uusgaj duussaniig iim amarhan marrtdag un baih daa erunhiilugchuu demjeed ajillaj yagaad bolohgui gej

1  |  0
Top