Ипотекийн зээлээр 7,000 айл өрх орон сууцанд оржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор орон сууцны хэд хэдэн хөтөлбөрийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлж эхлээд байгаа.

Судалгаагаар үзэхэд Улаанбаатар хотод 381 мянган өрхийн 1.4 сая хүн амьдарч байгаагийн 40 хувь нь орон сууцанд амьдарч байна. Харин 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж.

Ипотекийн зээл нь иргэд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүйг төлөх бөгөөд зээлийн хүү жилийн 8 хувь, зээлийн хугацаа 360 хүртэл сар байх нөхцөлтэй. 2013-2017 онд ипотекийн зээлд нийтдээ 4.6 их наяд төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Өнгөрсөн онд Ипотекийн зээлд 350 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ онд ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл уг зээлээр 4,000-5,000 орчим айл байртай болох боломжтой. Харин 2017 онд ипотекийн зээлээр 7,000 айл өрх орон сууцанд орсон байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.77) 2025 оны 03 сарын 13

Одоо зээл авч чадахгүй дунд доод давхаргын эмзэг бүлгийн хүмүүс л үлдсэн байх.Энэ хүмүүс ипотекийн зээлийн болзлыг хангахгүй.Тэгэхээр яаж орон сууцжуулах вэ гэдгийг төр засаг шийдэх болж дээ.Орон сууцжуулахгүй гэхээр утаанаасаа салахгүй байдаг.Төр засгийн мэргэн ухаанд л ард иргэд найдах болж дээ

1  |  0
иргэн(150.129.143.234) 2025 оны 03 сарын 13

Орон сууцны зээлтэй бүх иргэдээ 100 хувь Ипотект хамруулаачээ.Элдвэв шаардлаг журам яриад үнэн хэцүү юм аа.Орон сууцаа барьцааллаа.Илүү яах ёстой юм бол.Ажлын байртай байж байгаад улс төрийн тогтворгүй байдлаас болж ажилгүй болно.Яах ёстой юм бэ?Ард түмэн та нарын хөлд үрэгдээд дууслаа.

1  |  0
zochin 88(182.160.37.11) 2025 оны 03 сарын 13

Zeeliin huugee buuruulaach ee 8 huwi hetsuu shuu ard tumen enenees bolj hetsuudej bga

1  |  0
Top