Улсын байцаагчдыг БНХАУ-д мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулна

2018 оны 01 сарын 16

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчдийг МХЕГ-н дарга Н.Цагаанхүү хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд 2 талын хамтын ажиллагааг дүгнэж цаашид хэрхэн бэхжүүлэх талаар хамтран санал солилцлоо.

Өнгөрсөн жилээс Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын /ахлах/ байцаагчдыг  БНХАУ-д мэргэшил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулж эхэлсэн бөгөөд энэ онд үргэлжлүүлэн сургахаар боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top