Шатахуун түлшинд оногдуулсан Онцгой албан татвар дагаж шатахуун түлшний үнийн савлагаа үүсээд зогсохгүй зохиомол хомсдол бий болсон. Үүний сургаар худалдааны захууд дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөл тутамдаа өссөн хэмээн иргэд бухимдаж байна. Иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Нарантуул” захын наймаачдын хувьд “Шатахууны үнэ өссөн учраас бид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй. Бензин чинь бүх зүйлийн суурь үнэ болж явдаг. Шатахууны үнэ дахиад ч өснө гэсэн, тэгэхээр бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсч таарна” хэмээж байна.
Тэр тусмаа нийслэлчүүдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Баянзүрх”, “Бөмбөгөр” захууд дээр өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ төрөл тус бүртээ 50-100 төгрөгөөр өсөөд байгааг иргэд дуулгалаа. Шатахуун түлшний үнэ өнөөдөр яг бодитоор 200-300 төгрөгөөр өсчихсөн зүйл байхгүй ч ийнхүү худалдаачид сургаар үнэ нэмж байгааг ШӨХТГ-аас анхаарах учиртай. Шатахууны үнэ бодитоор өсөөгүй байхад хүнсний бараа бүтээгдээхүүнийүнэ өсөх учиргүй биз дээ. Шатахуун импортлогчид Засгийн газартайгаа тохиролцож чадахгүйд хүрч үнийг сул тавихдаа тулвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарах хандлага ажиглагдаж байна.
Зах зээлийн хуулиар шударга өрсөлдөж байх учиртай энэ талбарт суурь үнийг тодорхойлдог шатахуун тойрсон асуудалд ШӨХТГ-аас цэг хатгах тал дээр анхаарч байна. Тэгэхээр хүнсний наймаа эрхлэгчдийн зүгт ч давхар анхаарал хандуулах нь зүйн хэрэг болжээ. Бодит байдлаас авч үзвэл өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний үнэ яагаад ч өсөх учиргүй.
А.Толбо
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Dollar unalaa gsn murtluu baraanii vne usuud bh yumdaaa
Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM