“Петровис” группийн маркетинг хариуцсан захирал Д.Батпүрэв, “НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат нарсүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэд “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2017.07.28 болон 2017.11.16-нд хоёр үе шатлалтайгаар нэмэгдсэн. Уг нэмэгдлээр тонн тутамдаа 190-280 мянган төгрөгийн татвар төлж байгаа. Улмаар шатахуун импортын үнэ 21-25 хувиар өсөөд байна. Бид энэ нөхцөл байдлаа 2017.10.12-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавт албан ёсоор илэрхийлж, үнэ нэмэх зайлшгүй шаардлага үүсч буйгаа тайлбарласан. Гэтэл яам болон үнийн зөвлөл энэ асуудлыг даруй шийдээгүй зохицуулалт хийгээгүйн улмаас өнөөдрийг хүртэл алдагдал маань ихэссэн. 250-300 төгрөгний алдагдалд орчихсон байгаа. Цаашид энэ алдагдал илүү ихсэх хандлагатай байна. Ирэх хоёрдугаар сард шатахууны төрөл литр тутамд нэмэгдэх хандлагатай харагдаж байна гэв.
Мөн “Шатахууны татвар, импортын үнэ, ханшийн зөрүүнээс хамаарч зах зээлийн үнэ тогтдог. Сүүлийн жилүүдэд ханшийн зөрүү ихээр үүссэнээс гадна импортын үнэ цаашид үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгаа учраас үнэ нэмэгдэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнийгээ ч бид салбар яаманд хандан уламжилсаар ирсэн. Татварын нэмэгдэл нь үнэ өсөх бодит нөхцөл байдал үүсгэж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Төрөөс үүн дээр бодлогын арга хэмжээ авах эсэхийг бид хүлээж байна. Шатахууны үнийн 73 хувь нь импортын үнэ, 23 хувь нь таван төрлийн татварт, үлдсэн 1 хувь нь ашиг болон тээвэрлэлтийн зардалдаа шингэдэг гэдгийг тайлбарлаж хэлмээр байна” гэсэн юм.
-Зарим ШТС-ууд үнээ нэмсэн гэсэн мэдээлэл үэнэ үү?
-Өргөн хэрэгдээний шатхуун буюу 92, А80, Дизелийн түлшний үнэ хөдлөөгүй байгаа. 95,98 арай классик тансаг хэрэглээний шатахуунд 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ нэмэгдэл нь бидний алдагдлыг нөхөж чадахгүй байгаа.
-Шатахуун импортлогчдыг дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буухад буулгаагүй байж, үнийг өсгөхөөр дагаж өсгөөд байгаа нь шударга бус юм биш үү гэсэн шүүмж байсан энэ талаар?
-Олон улсын зах зээлд үнэ буухад дотоодын зах зээлд өөрчлөлтгүй байдаг гэдэг зүйл яригддаг. Энэ асуудал манай улсын шатахууны үнийн зохицуулалттай холбоотой. Жишээ нь 2015 оны үед дэлхийн зах зээлд шатахууны үнэ нилээн сайн бууж байсан. Тэр үед компаниуд 100 төгрөгөөр үнийг бууруулж байсан. түүнээс ч илүү бууруулах боломж байсан уу гэвэл байсан. яагаад сайн бууруулж чадаагүй вэ гэвэл тэр үед онцгой татвар 480000 хүртэл нэмэгдэж байсан. Олон улсын зах зээлд дээрх үнийн хямдралыг Засгийн газар татвар болгоод авчихаж байна гэсэн үг.
-Үнийн зөвлөлд та бүхэн ямар шаардлага тавьсан бэ?
-Яамнаас он гартал үнээ нэмэхгүй барьж бай гэсэн болохоор бид хүлээцтэй хандаж байсан. Шатахууны татварын нэмэгдэл болон гадаад үнийн өөрчлөлтөөс үүдэж, 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байгаа ч бид Үнийн зөвлөлөөс нэгдсэн шийдвэр гарахыг хүлээж байсан. Гэвч Үнийн зөвлөл хуралдах гэхээр төрийн төлөөллүүдийнх нь ирц бүрддэггүй. Ингэж байсаар 2018.01 сар гаргасан. Үнийн зөвлөлд бид энэ нөхцөл байдлаа хэлж, үнэ нэмэх зайлшгүй шаардлага үүсэж буйгаа тайлбарласнаар 14 хоног судлахаар болж, асуудлыг дахин хойшлуулаад байна.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )
Өргөн олон нь ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ нөхдийн өмнөөс ХОХИРЧ БОЛОХГҮЙ А80, 92 дизил түлшиндээ үнээ бүү нэмээрэй. Ялгаа заагийг мэдэхгүй байж сохор нохой дүвээнээр гэгчийн үлгэр гаргаж байгаа наймаачид нэгийг бодмоор юмдаа
аймшигийн оюунгэрэл энэ авгай монголоос идэж хулгайлсан нь ихэдсэн үү гэхээс багадаагүй тэр 30 хувь хямд зарьяа гэж байгаа оросуудыг оруулж ирээд улсын төлөө юу ч хийгээгүй хулгайч нарыг офшортой нь зайлуул
Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM
Bayan humuust zoriulj tansag zeregleliin benzinee nemj baigaa yum bol yadarsan humuustee zoriulj 80 92 benzinee hayamdruulah yum bailgui kkk
олхоороол нэг болжгоошд яагаад ханаж цададгүйн бэ
ta nar gamar shaardlagaar yne nemdeg um be ???? delhii dayar yne navs unah yed byh ulsuud ynee buulgaj baihad ta nar goliij suuchihaad ,,,nemeh bolohooroo yndesgui nemj baaih erh baigaa umuu ???
ta nar gamar shaardlagaar yne nemdeg um be ???? delhii dayar yne navs unah yed byh ulsuud ynee buulgaj baihad ta nar goliij suuchihaad ,,,nemeh bolohooroo yndesgui nemj baaih erh baigaa umuu ???
Дандаа ингэж зохиомол хомсдол үүсгэдэг үгсэн хуйвалддаг Пeтровис компанид аж ахуйн нэгжийн хуулийн дагуу арга хэмжээ авах цаг болсон юм биш үү