Д.Загджав шатахууны үнэ нэмэгдсэнийг ч мэдээгүй явна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 15

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Загджав цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж,  “Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд “Рио Тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байгаа юм. “Рио Тин То” түүний охин компани болох Канад Улсын /Turquoise Hill Ltd/ буюу  “Оюу толгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай орны эрх ашгийг хохироож байна” хэмээсэн.  Энэ үеэр хэвлэлийнхэн шатахууны үнэ нэмэгдсэн тухай болон  хомсдолын талаар хэдэн зүйл тодруулсан юм. Тэрээр шатахууны үнэ нэмэгдээгүй, нэмэгдсэнийг нь мэдээгүй гэв. Гэтэл шатахууны үнэ 20-150 төгрөгөөр нэмэгдээд байгаа билээ. Энэ талаар зарим зүйлсийг тодрууллаа.

-Зарим эдийн засагч нар шатахууны үнийг барихын тулд Төрийн өмчит компани байх ёстой гэж ярьж байгаа. Энэ тал дээр та юу гэж бдож байна.

-Зах зээл хөгжсөн оронд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн нийлүүлэлтийг чөлөөтэй болгосон байгаа юм. Зарим оронд үүнийг ярих тал байдаг. Манай улс өөрөө газрын тос олборлодог орон. Түүнийгээ боловсруулдаг болох юм бол асуудал аяндаа шийдэгдэнэ.   

 -Шатахууны үнэ өсч, хомсдол үүсээд байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Шатахууны үнэ нэмэгдсэн зүйл байхгүй. Зөрчлийн тухай хуульд зааснаар өдрийн цагт том оврын автомашин хотын төвөөр явах хориотой. Тиймээс хомсдол үүссэн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас шатахууны Онцгой албан татвар нэмсэн зүйл байхгүй. 2016 онд МАН 65 суудалтай болж байхад нэг тонн тутмаас бензин 400 мянган төгрөг, дизель түлш 520 мянган төгрөгийн татвар авдаг байсан. Үүнийг үе шаттай бууруулаад А80 30 мянга, А92 50 мянга, дизель түлшинд 70 мянган төгрөгийн татвар ногдуулдаг болгосон. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх үнэ ч буурсан байсан.

-Шатахуун хомсдоод байна. шатахууны нөөц хэр байгаа вэ?

 -Нөөц хангалттай, нэг сарын нөөцтэй байна. Тиймээс үнэ ханшийн асуудлыг ажлын хэсгийн шалгалтын дараа авч хэлэлцэнэ.

-Үнээ нэмсэн шатахуун түгээх газарт ямар хариуцлага тооцох вэ?

-Ийм асуудал байвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцлага тооцно.

 -Сайдын мэдэгдэл Засгийн газрын мэдэгдэл өөр өөр байгаа учраас энэ хоёр зөрчилдөж байна гэж ойлгож болох уу?

Энэ бол монголын ард түмний санаа бодлыг илэрхийлж, Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд миний байр суурь гэж хэлсэн. Засгийн газрын байр суурь болон улс үндэстнийхээ байр суурьтай зөрчилдөхгүй байх гэж бодож байна.  

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.179.162) 2025 оны 03 сарын 13

HET IH BAYAJSAN TALH BENZIN II UNE EE MEDEHGUI IIM MALNUUDIIG ZAILUULAH HEREGTEI

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

ene hyn medeegui suuj baidag, shatahuuniihan nemeh shaardlaga baigaa geed nemj baidag,,,ta nariin am ajilch hol zoroh umaa. Mongold ene yniin asuudliig zohizuuldag gazar gej baihgui umuu ???

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

ene hyn medeegui suuj baidag, shatahuuniihan nemeh shaardlaga baigaa geed nemj baidag,,,ta nariin am ajilch hol zoroh umaa. Mongold ene yniin asuudliig zohizuuldag gazar gej baihgui umuu ???

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

zugeer l nemegdeegui gej yariad suuj boloh uu???? ter oyungerel metiin hymyyst yamar arga hemjee avah gej baina ???

1  |  0
Top