Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалт эхэллээ

2018 оны 01 сарын 15

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, Байгууллагын даргын 2016 оны А/349 тушаалаар баталсан “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг 2018 оны 1 дүгээр сар 15-аас 2 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтад төвийн болон Буянт-Ухаа дахь газар, Зүүн бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газрын 14 албан хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтын хөтөлбөрт Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг таниулахаас гадна үндсэн чиглэлийн газрууд болох Хяналт, шалгалтын газар, Виз, зөвшөөрлийн газруудад практик дадлага хийх зэрэг багтсан байна.

Уг сургалтын багц цагийг гүйцээсэн албан хаагчдаас дээрх журмын дагуу шалгалт авч, тэнцсэн албан хаагчдад ГИХГ-ын даргын тушаалаар Хяналтын улсын байцаагчийн эрх олгоно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2025 оны 03 сарын 13

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

1  |  0
Top