Даврагчдад даруулга хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 15

Монголчууд бид ямар их шантаажин дунд амьдарч байна вэ. Тэр бүхний тод илрэл бензиний үнэ болж байна. Тэнгэрт тулсан үнэд хүргэчихээд, "Дургүй хүргэвэл дахиад нэмнэ, бүр цаашлаад борлуулахгүй ч байж болно" гэх юм яриад сууж байгаа шатахуун импортлогчдын шантааж арай л хэтэрлээ. Монголчууд эртнээс "Муу панзчин, шагчин" гэдэг байсны учир одоо л ойлгогдох шиг. Шатахуун импортлогчдын энэ шаглах арга, шантаажилсан байдал тэдэнд даруулга хэрэгтэй байгааг том сануулж орхилоо.

Өнөөдөр шатахууны үнийг яаран сандран их хэмжээгээр өсгөх зах зээлийн шаардлага байсан уу. Энэ асуудалд салбар яамны зүгээс " Шатахууны үнийг өсгөх, улмаар хомсдол бий болгох нөхцөл байдал үүсээгүй" гэдгийг албан ёсоор мэдэгдээд буй. Гэсэн ч тэд төрөөс 260 тэрбум төгрөг "нэхэмжилж", тэр мөнгийг нь өгөхгүй бол үнээ өсгөнө хэмээн эрээ цээргүй мэдэгдлээ. Тэд /шатахуун импортлогчид/ Авто бензин, дизелийн түлшний  онцгой албан татвар нэмэгдсэн, Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өссөн, долларын ханш нэмэгдсэн гэх гурван үндэслэлээр үнээ нэмж байгаагаа тайлбарлах. Мөн үнэ тогтвортой байлгахын тулд төрөөс зуу, зуун тэрбум төгрөг өгөхийг шаардав. Хамгийн хөгийн нэг зүйл гэвэл Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өссөн гэх. Өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ хангалттай буурч байхад ганц ч удаа үнээ буулгаагүй байтлаа өчүүхэн төдий үнэ нэмэгдсэн сургаар шатахууны үнийг тэнгэрт тулгасан нь үнэхээр өрөвдмөөр. Төрөө боддогүй юмаа гэхэд иргэдээ бодох сэтгэл энэ импортлогчдод даанч алга.

Бодох нь бүү хэл ард түмнийхээ амь амьдралаар дэнсэн тавьж, улс төр бизнесийн увайгүй шуналаа гүйцэлдүүлж байгаа нь даанч харамсалтай. Өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчид иргэдээ хангалттай шулж амьдарсан. Баримт түшье.

Өнөөдөр импортлогчид ОХУ-аас 1 литр бензинийг /АИ-92/ 1280 төгрөгөөр оруулж ирдэг гэсэн судалгаа байна. Харин Монголдоо зарахдаа 1 литрийг нь 1630 төгрөгөөр зардаг. ЗГ-аас 1 тонн тутмаас 210 мянган төгрөгийн татвар авдаг. 1 тонн 1630000 төгрөг, татвараа хасаад 1420000 төгрөг. Ашиг нь 1 тонн тутамд 210 000. Жилдээ 1 сая тонныг зарна гэхээр 210 000 000 000 төгрөг болж байгаа юм. Ийм байхад шатахуун импортлогчид өөрсдийгөө алдагдалтай ажиллаж байгаагаа халаглаж, хэвлэлийн бага хурал хийх жишээтэй. Ард түмнээ шулж амьдарч байгаа тэдний ийм увайгүй шунаг сэтгэлийг яалтай билээ. "Шунал ихэдвэл шулам болдог" гэдгийг шатахуун импотлогчдод сануулахад илүүдэхгүй биз ээ. Өдгөө өөрсдөөс нь өөр шатахуун зарах газар байхгүй хэмээн бардаж байгаа бол том эндүүрэл шүү, импортлогчид оо. 

 Оросын нефтийн хамгийн том компани болох “Роснефть” Монголын зах зээлийг сонирхсон хэвээр байна. Тэд 2008 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц барих хүсэлтээ анх илэрхийлж байсан бол 2011 онд Засгийн газарт дахин санал тавьж байлаа. Энэ удаа “Роснефть”-ийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн талаар эх сурвалж мэдээллэсэн байна. Энэ бүхнийг эргэцүүлэн тунгааж, эрх танхи дураараа зангаа татвал яасан юм бэ, импортлогчид оо. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2025 оны 03 сарын 13

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

1  |  0
Irgen(202.179.24.65) 2025 оны 03 сарын 13

Bird bolson baina edgeer hvmvvs

1  |  0
Зочин (59.153.113.77) 2025 оны 03 сарын 13

Нефтийн үйлдвэрээ барьчихвал эд нар ингэж даварч чадахгүй.Арчаагүй юмнууд Дундговийн Алтанширээтэд нефтийн үйлдвэр барих болсныг дуулаад тэрнээс өмнө жоохон ашиг хонжоо олох гэж улайрч байна

1  |  0
erhiig n has(139.5.219.149) 2025 оны 03 сарын 13

orsuudiig oruulj irmeer yum dabartsan muu lalruudiig bugdiin erhiig n tsutslaad gazriig n huraay oros ah nar arai ch ednees deer baih muu lalriin oyungerel abgaig shalguul taarna yaj nik kompaniig ooriin bolgosiin muu ahunaltai shulmas

1  |  0
Эрка(43.242.241.86) 2025 оны 03 сарын 13

За одоо энэ ч дүүрч. Тэтгэврийн насыг нэмдэг нь хэцүү байна.

1  |  0
pkxny(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

даварсан нөхдүүдэд даруулга байтугай л хэрэгтэй байна ....ад түмэн татвар үнийн өсөлт 2-т дарлуулж дууслаа

1  |  0
Top