Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай утсанд 518 дуудлага ирснээс зам тээврийн ослын 413 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан байна. Зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан гурван хэргээс нэг хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байгаа аж. Тодруулбал Төв аймгийн нутаг Эрдэнэсант сумын нутаг Бригадын ар гэх газар асфальтан замд Kia Widebongo маркийн автомашин нь H.Newaerobus маркийн автобустай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь нас хохирсон байна.Уг хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа гэв.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM