Автомат, мөрийтэй тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

 

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлсэн байна. Мөн гэнэтийн хяналт, шалгалт явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авсан байна. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан" зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.

Түүнчлэн тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгажээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 83 хувь нь эрэгтэй, үүнээс 18-35 насны залуус 80 гаруй хувийг нь эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг байна.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l;,m ioopop(150.129.140.159) 2025 оны 03 сарын 13

togloomiin gazaruudiig yagaad bugdiig n haahgui boliulahgui bnaa?yagaad zarimiig n bariad zarimaar n oroldohgui bnaa?bugdiig n haaj chadahgui bna gej yu bhav dee?togloomiin gazaruud mash ih orlogo olj bga.tsagdaa hulgaich nariin ali aliniih n hamgaalaltand bdag n unen.tedend mungu tulj ajilladag bolood l barigdsan ch tsagiin daraa ergeed ongoichihdog.zohion baiguullalttai gemt hergiin uur muriitei togloomiin gazaruudad l bna.Nymka said neg yum bodohgui bol huuli bus uildeluud gazar avlaaa.

1  |  0
zochin(202.70.46.20) 2025 оны 03 сарын 13

mash zuv ajil hiijee.Erthen ingeh baisan uymaa.Olon zaluu ger buliin amidraliig suiruulj baigaa shuu naad muriitei togloom chin.

1  |  0
Top