100 айлын барилгын дэлгүүрүүдийг нүүлгэх нь утаа арилгана гэдэг шиг худлаа амлалт болчих вий

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Улстөрчдийн худлаа амлалтад хууртдаг байсан иргэд одоо амлалтыг нь сануулдаг болоод эхэлжээ. Сонгогчдын  ингэж хэрсүү  болсон нь  худалч улстөрчдийн бардам амлалтаас үүдэлтэй юм.  2017 онд Улаанбаатарчууд метрогоор зорчино, 2010 онд Улаанбаатарын утааг бүрэн арилгана гэхчлэн ёстой л ам мэдэн бурцгааж байсныг нь хэвлэлүүдийн шарласан хуудаснууд сануулж байна. Тэгвэл бас  нэгэн шинэ амлалт гарч ирлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан 100 айлын барилгын дэлгүүр, захуудыг энэ оны гуравдугаар улиралд багтаан хотоос нүүлгэнэ гэдгээ мэдээлсэн.Үүнийгээ ажил болгохоор захуудыг нүүлгэх Ажлын хэсгийг байгуулжээ.  Ажлын хэсэг энэ оны эхний улиралд захуудыг нүүлгэх судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах юм.

Үүний дараа захуудыг нүүлгэх ажлыг эхлэх гэнэ.  Улаанбаатар төмөр замын эзэмшлийн бүсээс 1000 машины захыг нүүлгэсэн нь машины ченжүүдийн эсэргүүцэлтэй тулгарсанаас биш иргэдээс маш их дэмжлэг авсан үйл ажиллагаа болсон. Нийслэлийн удирдлага үүнд урамшсан байж магадгүй юм. 100 айлын барилгын зах, дэлгүүрүүдийг нүүлгэнэ гэсэн ИТХ-ын даргын амлалт худлаа болчихгүй л бол....

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuun ail (182.160.0.226) 2025 оны 03 сарын 13

nuulgeheer bol 2talin zamd ni shoroo asgaarai daa

1  |  0
Zochin(99.203.14.94) 2025 оны 03 сарын 13

Ene ihk uchirtai gazardaa.sots_iin ued mongoljison hyatad irgediin downtown baisan gazar.100 ailiin barilgiin bizinesiin dald ezed hyatad irged bii gedeg.

1  |  0
Зочин(59.153.112.73) 2025 оны 03 сарын 13

Нийслэлийн иргэдийн хурлын хийх ажил их байгаа шүү.Энэ хот төлөвлөлтийнхөө байдлыг хар.Бүх барилга байшин хотын төвдөө багшраад зарим газар явган хүн явах ч газар алга.

1  |  0
Иргэн(27.123.212.141) 2025 оны 03 сарын 13

Нүүлгэх хэрэгтэй

1  |  0
үйлчлүүлэгч(103.26.193.159) 2025 оны 03 сарын 13

Зөв дэмжинэ гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Яагаад би хэрэгтэй зүйлээ авах гэж хотын зах руу давхидаг, баячууд нь харин хотын төвдөө байх ёстой юм? Нарантуул зах яармагт очлоо гэж бодъё. Нарантуул ордог хэдэн 10 мянган хүн тийшээ яваад эхэлбэл Яармагийн зам тэгээд түгжрээд эхэлнэ биз дээ?

1  |  0
ууртай барилгачин(103.26.193.159) 2025 оны 03 сарын 13

Захыг зайлуулбал түгжрэл, утаа алга болно гэж хошгоруулж байгаад дахиад л томчууд, газрын мафи хотын төвд шинэ газартай болох гэж энэ ажиллагааг явуулж байгаа.

1  |  0
иргэн(103.26.193.159) 2025 оны 03 сарын 13

100 айлд маш олон хүн төр засгийн тусламжгүйгээр амьдралаа залгуулж байгаа. Надад бас 100 айлаас очиж юмаа авах их амар байдаг. Үүнийг зайлуулаад томчууд газрыг нь зарж баяжаад, том барилгуудаа бариад бас л түгжирсэн хороолол үүснэ биз дээ. Тэнд амьдралаа залгуулж байгаа хүмүүсийн энэ олон жилийн турш босгож бүтээсэн дэд бүтэц, агуулах савнууд, гарааш, гэр орон энэ болгоныг хэн нөхөж олгох юм? Зүгээр л нэг лангуун дээр юм зарж байдаг биш түүнтэйгээ уялдсан маш олон зүйлийг энэ хүмүүс маш их хөдөлмөр хөрөнгө гаргаж бүтээсэн байдаг.

1  |  0
иргэн(66.181.189.230) 2025 оны 03 сарын 13

зөв дэмжинэ

1  |  0
Зочин(59.153.112.73) 2025 оны 03 сарын 13

Эрс шийдэмгий ажиллах хэрэгтэй.Тэрийг л ард түмэн хүлээж суугаа шүү дээ.Өөх ч биш булчирхай ч биш юм ярьдаг хүмүүс юу ч хийхгүй гэдгийг мэддэг болсон доо

1  |  0
зочин (124.158.107.6) 2025 оны 03 сарын 13

Яг зөв,

1  |  0
зочин(183.177.98.238) 2025 оны 03 сарын 13

100 айлын барилгын захуудыг хотоос холдуулах туйлын зөв шүү? Мөн их дээд сургуулиудыг ч гэсэн.яаралтай хийх

1  |  0
Top