Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын ”сунгаа” эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Төрийн албаны зөвлөлөөс хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын нээлттэй сонгон  шалгаруулалтыг зарлаад байна. Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу заралсан Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон сонгон шалгаруулалтад шаардлагад нийцсэн хэн ч бүртгүүлж өрсөлдөх боломжтой гэж тодотгожээ.  Сонгон шалгаруулалтыг 2018 оны  хоёрдугаар сарын 5-нд зохион байгуулахаар товложээ. Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болсон ээлжит хуралдаанаараа  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Б.Нямаа  чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдэг. Харин БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Болормаа хоёр сар, 10 хоног ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

 

А.Эрдэнэ

www.zindaa.мн

  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top