Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ингэж хэлжээ. Тодруулбал “Хямдхан авсан зуухаа иргэд идэшний маханд хөдөөний айлуудад зарчихсан. Энэ бол утаатай тэмцэж буй бидний бодит байдал” гэсэн байна. Тусгаар улсын шинжлэх ухааны байгууллагыг толгойлж буй эрдэмтэн худлаа хэлээгүй нь лавтай. Утаагүй зуухыг утаагүй хөдөөд аваачихаар Улаанбаатар утаатайгаа үлдэхээс биш яах вэ. Гэвч зуух тараах ажил үргэлжлэх шинжтэй болсон. Салбарын сайд нь “Буруу зуух тараасан байсан. Жинхэнэ утаагүй зуух өгнө” гэсэн байна лээ. Улаанбаатар хотыг утаанаас салгах гэж улстөрчид, эрдэмтэн судлаачид, иргэд ухаанаа уралдуулж, төрөл бүрийн арга сэдэж байна. Дөрвөн хайрханаа нүхэлж байгаад салхин сэнсээр утааг үлдэн хөөх мэргэн санаанаас эхлээд дулаалга, цахилгаан халаагуур, утаагүй түлш, зуух өгөх, сүүлдээ исгэрч салхи гаргах тухай ч ярьдаг болжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
Дээрхи Утаагүй зуухаа хөдөөний айлуудад махаар зарсан гэдгийг уншиж үзэхэд зуух тараах ажил ямар ч ач холбогдолгүй гэдэг нь тодорхой.Иймд гэр хороолол руу дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна