“Автомашины улсын дугаар хот, орон нутгийн харьяалалгүй болно”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Авто тээврийн улсын дугаарыг шинэчлэх болсонтой холбогдуулан Авто тээврийн үндэсний төвийн Дэд захирал Х.Баярхүүгээс тодрууллаа.

-Авто машины улсын дугаар шинэчлэх асуудал яригдаж байна.Улсын дугаарыг шинэчлэх болсон шалтгаан юу вэ?

-Манай улсын гадаад  харилцаа  өдрөөс өдөрт нэмэгдэж энэ хэрээр  иргэд гадаадад ихээр зорчих болсон. Үүний дагуу автомашины улсын дугаарыг шинэчлэх шаардлага тулгарч, 1997 онд нэгдэн орсон Венийн конвенцын дагуу шинэчлэгдэж байна. Олон улсын стандартад нийцүүлж байгаа гэсэн үг.Үүний дагуу Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна.

-Ямар загвараар  шинэчлэгдэх вэ?

-MNS 4410:2002 стандарт нь  анх 2003 онд мөрдөгдөж эхэлсэн. Тус стандартад улсын дугаарын тэмдэгт үсэг 25 үсэгнээс бүрдэж байсан. Харин одоогийн шинэчлэлд энэ нь өөрчлөгдөж байгаа. Олон улсын стандартад нийцсэн, олон улсад танигдах 13 үсгийг тухайн стандартад оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл одоогийн хэрэглэж байгаа улсын дугаарын үсгийг латин 13 үсэгтэй болгоно. Улсын хэмжээнд харьяалал хамаарахгүй нэг дугаар үйлчилнэ. Тодруулбал, орон нутгийн автомашин гэж  тодотгосон дугаар үйлчлэхгүй болж байгаа юм. Жишээ нь: Завхан, Увс, Төв аймаг болон бусад бүх аймгуудыг тодотгосон дугаар үйлчлэхгүй гэсэн үг. Тооны хувьд өөрчлөлт ороогүй. Харин хувилбарын хувьд нэмэгдэж байгаа. Нийт 13 сая 308 мянга гаруй хувилбар байгаа юм. Иймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нэг дугаар нэг машинд гэсэн зохицуулалт хийгдэнэ.

Мөн үнэ төлбөрийн хувьд одоо мөрдөгдөж байгаа үнэд нэмэгдсэн юм байхгүй. Заавал соль гэж шаардахгүй.

-Тэгвэл  жолооч нар  ямар тохиолдолд автомашины  улсын дугаараа солих  вэ?

 Одоо хэрэглэж  байгаа дугаараар шилжилт хөдөлгөөн  хийгдээгүй бол солих шаардлагагүй. Шилжилт хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд шинэ дугаар зайлшгүй  өгнө. Мөн импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд стандартын дагуу шинэ дугаар олгоно гэсэн  зохицуулалт хийгдэх юм.

Ямар стандартын дагуу, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Тээврийн хэрэгслийн Улсын дугаарын тэмдэг буюу MNS 4410:2002 стандартыг 2017 онд дахин  баталсан. Үүнтэй холбоотой тээврийн хэрэгслийн улсын дугаар 2018 оны долоодугаар сарын 1-нээс шинэчлэгдэж бүртгэгдэнэ.Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 900 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байгаа. Жилд 50-60 аад мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг. Шилжилт хөдөлгөөний хувьд 270 мянган тээврийн хэрэгсэл жил болгон шилжилт хөдөлгөөн хийж байна.

-Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход иргэд ямар нэг төлбөр, хураамж төлөх үү?

 -Одоохондоо  шийдэр гараагүй байна. Тодорхой журам гарч байж шийдэгдэнэ.

-Хөрөнгө, төсвийн хувьд хэд орчим төгрөг зарцуулагдах бол, тооцоо судалгаа гарсан болов уу?                          

-Улсын төсөв, Авто тээврийн үндэсний төвөөс нэмэлт төлбөр гарахгүй. Ямар нэгэн мөнгөн хөрөнгө нэмэгдэж зарцуулагдахгүй.

 

Э.Цэрэнлхагва

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.178) 2025 оны 03 сарын 13

Зүгээр л мөнгө угаах нэг арга!!! Жолооч нарыг парамталж мөнгө олох нь дээ. Хот, хөдөөгөөр ялгаатай байгаа нь ямар ч тохиолдолд зөв ш дээ.

1  |  0
түгжрэл(43.228.128.195) 2025 оны 03 сарын 13

Байнга хил гарах биш дээ зүгээр л мөнгөний л асуудал тэгээд хот руу ороход хөдөөний машинаас хураамжаа яаж авах юм ачсан ачаагаар нь уу хөдөө гадаа гандсан царайгаар нь уу ИҮ г үзэх юм уу харин ч хот хөдөөгөөр нь ялгаж хот руу оруулахгүй түгжрэл үүсгэхгүй байх хэрэгтэй шүү дээ энэ төрд ер нь хүний төлөө бусдын төлөө гэсэн АХ байнауу

1  |  0
Galia(49.0.135.140) 2025 оны 03 сарын 13

Heveeree baisan ni deer shyy dee.Yachij bodson.Yaj sanhyygee bagsgahyy geed l setgechih ium aa.

1  |  0
Баадай(122.201.24.157) 2025 оны 03 сарын 13

Дугаарын үйпдвэрүүдийн захиалгаар ийм өөрчлөлт хийх гэж ийм санал гарсан гээд урд өмнө хэд хэдэн удаа асуудал болоод больж байсан. Ёр нь ингэж солих нь өнөөдөр тийм чухал юмуу. Европын орнууд шиг машинаараа улс улс дамжаад яваад байдаггүй манай орны хувьд хувьд заавал ОУ-н стандарт гм одоодоо хэрэг байна уу

1  |  0
Ганаа(103.212.117.45) 2025 оны 03 сарын 13

Солиж болноо,харин хөдөө орн нутаг адилхан гэж юу гэсн үг вэ тэр дэлхийн стандарт чин бүгд хөдөө орон нутгаа үсгээр ялгадаг ш дэ

1  |  0
Zaa(139.5.217.107) 2025 оны 03 сарын 13

Ard tymne shylhaa boli o hed n er gadaadd masinaar yabhyy amerik yabahgyigees hoish boli boli umhii shylaach aaa

1  |  0
бардак(202.21.106.142) 2025 оны 03 сарын 13

Дахиад л азын дугаар гэгчийг бий болгож нэг цүдгэр нь шахаа хийх байхдаа.

1  |  0
жолооч(202.21.106.142) 2025 оны 03 сарын 13

Тэр урдах үсгээ арай нэг муу ёрын унх уна унт уби унг гэдгээ боливол таарна. Гэгээлэг юм бодоорой

1  |  0
Son(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

Yamar teng yum be, olon uls gadaad ornuudiig sudlaach, odoo going baildaan sudlaach! Bur zasag zahirgaanii neg jeer yalgah heregtei bas ureer dugaar baij bolohgui bid denduu sudalgaa bodlogogui ajliig hiigeed bn, bul, bug heh met

1  |  0
Zochin(66.181.178.28) 2025 оны 03 сарын 13

Ard tumnee shulj hanahgui yuma. Passport, odoo bas ulsin dugaar. Yaj mungu bosgoh u geed uhchih yum. Hot, huduu zaaval yalgaatai bh estoi malaa. USA d ch tiim l bdg.

1  |  0
Top