Монголын Үндэсний бөхийн холбоо 2018 онд ээлжит “Их эе”-ийг хуралдуулахаар товлосон. 2017 оны 6 дугаар сарын 22-нд тов зарласантай зэрэгцэн бэлтгэл ажил эхэлсэн аж. Энэ холбоог тойрсон заримдаа улстөржсөн гэмээр маргаан тасардаггүй. 2002 оноос хойш ийм байдалтай явж ирсэн гэдгийг тус холбооны тэргүүн ч хэлдэг. Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын бөхчүүд МҮБХ-ны удирдлагыг булаалдаж ирсэн нь нууц биш. 25 жилийн хугацаанд 50 ажил хийснээс 18 ажлыг нийгэмд жишиг болгосон гэнэ, энэ холбоо. Түүнчлэн улсын наадам, хуваарьт барилдааны үеэр бөхчүүдийн дунд маргаан гардаг. Үүнийг камераар хянах тухай яригддаг ч хэрэгжээгүй. Энэ талаар МҮБХ-ны Тэргүүн Р.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа” Судлаачид, МУИС-ийн багш нар зэрэг 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж дүгнэлт гаргасан. Бөхийн барилдааныг камераар шүүхгүй. Камераар шүүнэ гэдэг нь бөхийн хөлийн цэцийн хийж буй бүх ажлыг камерт шилжүүлнэ гэсэн үг.

Ийм боломж байхгүй. Барилдаан бүрийн дараа бичлэг үзээд тэр бөх нь давсан гэдэг зүйл үндэсний бөхөд нэвтрэх боломжгүй. Нэвтэрлээ гэхэд үндэсний бөхийн үндсэн философи алдагдана. Маргаан гарсан тохиолдолд камерын бичлэг ашиглахыг шийдэж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Бөхийн өргөөнд дор хаяж зургаан цэгт камер байршуулж, дээрээс бичлэг хийх шаардлагатай болно. Бид тодорхой судалгаа хийэ 2018 оноос хэрэгжүүлнэ” гэж байр суурь илэрхийлжээ. Үзэгчдийн хүсэлт бол барилдаан бүрийн дараа камер шалгах биш маргаантай барилдааныг камераар шийдээчээ гэсэн санал юм. Өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд Аварга Санжаадамба, начин Ганжад нарын барилдаан маргаан дагуулсан. Камерын бичлэг шаардлагатай гэдгийг анхааруулсан том дохио болсон. Гэхдээ тухайн үед камерын бичлэгт биш засуулын үгээр, хөлийн цэцийн харсанаар шийдвэрлэсэн юм. 2017 оныг Допингүй Монгол бөх уриатайгаар маш амжилттай өнгөрүүлсэн МҮБХ 2018 оны гуравдугаар сарын 20-д гаргаад “Их эе”-ийг хуралдуулна. Мэдээж хэрэг өнгөрсөн хугацааны ажлаа тайлагнаж, санхүүгийнхээ тайланг ил болгож, Цэцдийн зөвлөлөө байгуулж, МҮБХ-г хэн тэргүүлэх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Товлосон хугацаа ойртох тусам нэг нэг рүүгээ дайрч давшилсан хандлага нэмэгдэх нь ч ойлгомжтой юм. Нэртэй бөхчүүдээр ахлуулсан хэсэг нь бусдынхаа бүтээн босгоод ирсэн “бэлэн хоол”-ыг булаацалдаж, нөгөөдүүл нь хамгаалах ийм дүр төрхтэй болдог нь нууцгүй үнэн билээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 13 )
kkk iy ch geh ve dee.Odoo darga aasaa byyj yzdee.
Ээ хөөрхий одоо тэгээд морь уралдааныг машинаар дагавал бас философи алдагдах уу. Зөнөг өвгөн. Хэдийгээр камер энгийн хэрэглээ болсон ч энэ уудад хэрэгжүүлэхгүй нь дээ.
Дэлхий дээр олон тэрбум хүн үздэг хөл бөмбөгт шүүгчийн шийдвэр эцсийнх байдаг. Камераар харахад гар хүрсэн нь батлагддаг ч шүүгч хүрээгүй гээд тоглолт цааш үргэлжилсэн бол үүгээр л явдаг. үүнд хөл бөмбөгийн давтагдашгүй уран сайхан философи байдаг гэдэгтэй тэрбум тэрбум хүмүүс санал нэгддэг. Манай бөх яг үүний адил хөлийн цэцийн эцсийн шийдвэрээр уламжлал философоо дагаж явах нь зөв . Нямдорж гуайн зөв.
Шүүлтэнд орчин үеийн техник ашиглахаар философи алдагдчихдаг нь юу гэсэн үг вэ.Ингээд л хоцрогдсон нь мэдэгдээд байдаг юм даа .Саыхан залуучуудад хүлээлгэн өгөх хугацаа болсоон.
Энэ хүнээс юм гарахаа больж их юм хийх сайн хүн тавина гээд л сайхан амлалтад хууртаад сольдог бүр дорддог тал бий шүү.Их дурласан хүнийг төрд бүү гарга гэсэн их хааны сургааль бийг санахад гэмгүй биз ээ.
ХӨӨРХИЙ ЭНЭ ХҮНЭЭС ЦААШАА ЮМ ГАРАХААРГҮЙ БОЛЧИХОЖ ОВОО ЮМ ХИЙСНИЙГ НЬ ҮЭЛЭЭД ХҮНДЭТ ДАРГА БОЛГООД ОДОО ШИНЭ ЮМ ХИЙХ ЧАДВАРТАЙ ХҮН СОНГОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЫНА
нилээд юм уншиж сонссон, бөгөөд аливааг бодитоор тунгаах ухаан сэтгэхүйтэй хүн л энэ Нямдоржийн хэлээд байгааг ойлгоно доо
Байшин барилгатай тохижсоны дараа Иргэний байгууллагад ажиллах хүмүүс олширдог нь гэм биш хөрөнгө ая тухын зэрэгцээ өөрөө юм хийж бүтээж үзээгүй хүмүүсийн түгээмэл төрх
нямдорж бөхийн холбоог өөрийн өмч шиг ашиглаж байхаар нэр хүндий нь сэргээх юм хийгээч. ядаж хуучны бөхчүүдийн түүх домог аман яриаг бич, үгүй яадаж дээр үед монгол бөхийн домог гэж гоё ном байсан түүнээ дахин хэвлэж яагаад болохгүй гэж. үндэсний бөхий нэр хүнд нийгэмд маш их унаж байна шүү.
Философи байхлаа яахавдээ. Цөлийн цэц, гарын даа, засуулууд байж байна шүү дээ. Зүгээр л маргаантай барилдааныг шийдвэрлэх хяналтын шүүгч гээд хэдэн дэлгэцтэй хүн суулгаад л болоош дээ. Яасан мулгуу хүн бэ. Өөрийнхөөрөө зүтгэсээр дуусах юм байхдаа.
Cameraar shuuhed filosofi ene teree utgagui yum yriad bh yumaa. Margaantai buhiig l camer harah heregtei sh dee. Ingej muguidlaad bvl ajlaa ugsun ni deer dee. Ter huliin tsets mets bj l baig zuvhun margaantaig l cameraar haraad margaaniig taslah heregtei.
naad filosofi geed baygaa chini tegeed unasan bukh ni dawsan boldog yawdal uu ? buu tenegt. ter olon kameraa bayrluulakh l kheregtey . shudraga bus yawdal chini mongol bukhiin filosofi UU?