Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай Л.Майлс охин амиа алдсан хэрэг гарсан юм.
“Очир” төвийн зочид буудлын өрөөнд Л.Майлс охиныг хүчирхийлэн, амь насыг нь хохироосон хэрэгт шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нарыг холбогдуулан шалгаад байгаа. Хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын "онц хүнд хэрэг мөрдөн шалгах" хэлтэст шалгагдаж, шүүхийн шатанд шилжээд байсан юм. Шүүгдэгчдийн талаас хохирогчдын талд шүүх хурлаас өмнө хэлэлцүүлэг хийх хүсэлтийг тавьсан байна. Улмаар өнөөдөр хэлэлцүүлгийг хаалттай зохион байгуулжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хэлэлцэн хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Энэ талаар талийгаач охины эмээ С.Оюунцэцэг “Хоёр талаас гаргасан хүсэлтүүдийг харгалзан шүүхээс хэргийг прокурорт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Хэрэг прокурорт буцаах нь ашигтай. Бид талийгаач охиныхоо үхлийн үнэнийг тогтоох бүрэн бололцоотой болж байна” гэлээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
Aluurchinguudiig yamar taartsam novshnuudan omgooldog bnaa uhseniihen omgoolpgch bhuu dee adilhan gnovshnuud mongonii toloo nudee oghoos butsahgui omgoologch nertei luivarchinguud zurgiin il gargah heregtei.
Тэр бузруудыг үнэн зөвөөр нь яллах нь муу нэрнээсээ салах нэг боломж шүү шүүхийхэн мэээнь
Тэр бузруудыг үнэн зөвөөр нь яллах нь муу нэрнээсээ салах нэг боломж шүү шүүхийхэн мэээнь