Нууц үгээ мартсан, гар утсаа сольсон тохиолдолд дахин шинэ хаяг нээн, и-баримтаа бүртгүүлдэг байна. Хэрэглэгч бүртгэлээ яаралтай нэгтгэснээр энэ оны эхний улиралд НӨАТ-ын буцаалтаа авах эрх нь үүсэх аж. Харин Татварын ерөнхий газраас хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй хэрэглэгчийн НӨАТ-ын буцаалтыг шилжүүлэх боломжгүй хэмээн мэдэгдлээ.
Мөн НӨАТ-ын сугалааны хонжворын дүнгүүд нэмэгджээ. Сугалааны тохирлын гурван орон таарахад 20,000 төгрөг хождог байсныг 50,000 төгрөг, дөрвөн орон таарахад 100,000 төгрөг авдаг байсныг 200,000 төгрөг авах зэргээр хожлын мөнгөн дүнг өсгөжээ.
Дээрх өөрчлөлт 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн баримтын тохиролд хамаарах буюу ирэх сарын сугалааны тохирлоос эхлэн хэрэгжих аж.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
2 bolon tuunees deesh burtgeltei gj yg yu yriaad bnaa